С.САРУУЛ
Монголын эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ санхүүждэг болоод хоёр жил болж байгаа. Өөрөөр хэлбэл хэн үр бүтээмжтэй сайн ажилласан нь хөдлөмөрөө шударгаар үнэлүүлэх боломж бүрдсэн юм.
Үүний нэг гол үр дүн нь 2022 онд лавлагаа шатлалын томоохон эмнэлгүүд болон дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүдээс ажилчдынхаа цалинг үе шаттай 10-40 хүртэлх хувиар нэмэгдүүлж байгаа явдал юм.
Өнөөдрийн байдлаар:
- Улсын гуравдугаар эмнэлэг 40 хувиар
-Улсын нэгдүгээр төв эмнэлэг 20 хувиар
- Гэмтэл согог судлалын үндэсний төв 10-25 хувиар
-Амгалан амаржих газар 20-35 хувиар
-Хавдар судлалын үндэсний төв 43 хувиар
- ЗӨСҮТ 13 хувиар
- Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг 10-25
-Баянгол дүүрэг дэх ЭМТөв 20 хувиар
-Арьс өвчин судлалын үндэсний төв 20 хүртэлх хувиар тус тус эмч, ажилчдынхаа үндсэн цалинг нэмжээ.
Мөн Хавдар судлалын үндэсний төв эмч, ажилчиддаа 15 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв 2022 он гарсаар эмч, эмнэлгийн ажилчиддаа 500.000 төгрөгийн урамшуулал олгож, сувилагч нарын үндсэн цалинг 10-25 хувиар нэмжээ. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 2021 онд нийт ажилчдынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлсэн бол 2022 онд гүйцэтгэлтэй нь уялдуулан 20 хувь нэмэгдүүлсэн байна. Амгалан төрөх 2022 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эмч эмнэлгийн ажилчдын цалингаа 10-20 хувиар нэмсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn