Тандалтын баг: Есдүгээр сарын эхэн үед халдварын оргил үе таарна

2022-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн  тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцжээ. Сүүлийн өдрүүдэд манай улсад COVID-19-ийн ВА5 вирус өргөн тархаж байна.  Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна. Есдүгээр сарын эхэн үед халдварын оргил үе таарна гэдгийг тандалтын баг тооцоолжээ.

Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд

  • Гэр бүлийн орчноос
  • Ажлын байрнаас
  • Олон нийтийн газраас халдвар түгээмэл авчээ.

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагатай байна гэлээ. Нийт өвчлөлийн 19.1 хувийг хүүхдүүд эзэлж байна.

Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл

  • 27.2 хувь  0-4 нас
  • 44.6 хувь 5-11 нас
  • 19.7 хувь 12-15 нас
  • 8.4 хувь 16-17 нас байна.

Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа юм.  Наймдугаар сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдээ дархлаажуулж эхлээд байна. 302 мянган хүн тун буюу 150 мянган хүүхдийг бүрэн тунд хамруулахаар Файзер вакциныг татан аваад байна. Тун хоорондын зай 30 хоног байна. Дархлааны тогтоц 90-ээс дээш хувьтай байгааг олон улс мэдээлж байна.

Эх сурвалж:www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

35 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

40 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

1 цаг 48 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

3 цаг 24 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

6 цаг 19 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

11 цаг 7 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

11 цаг 7 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин