Г.Занданшатар:Археологи, палеонтологийн үнэт олдворуудыг улсын тусгай хэрэгцээнд авна

2022-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын дарга Г.Занданшатар Архангай аймгийн Өндөр-Улаан, Жаргалантын аманд байрлах түүх дурсгалын хамгаалах асуудлаар газар дээр нь ажиллажээ.

 УИХ-ын даргатай хамт уг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт  нар Хүннүгийн цогцолбор буюу Өндөр-Улаан сумын нутаг Хануй багийн Балгасан тал дахь “Гол мод" хэмээх газар очиж, нөхцөл байдалтай танилцжээ

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Жаргалантын аманд очиж, Монголын түүхийн хосгүй дурсгалт газруудын нэг, үндэсний соёлын үнэт өв болсон Буган чулуун хөшөө, хиргисүүрийн байгууламжтай танилцсан. Монгол Улсад төдийгүй Төв Азийн хамгийн том Буган чулуун хөшөөт тахилгын газар болохыг олон жилийн судалгааны явцад тогтоосон байна. Жаргалантын аманд олон тооны Буган чулуун хөшөө, түүнийг тойрсон хоёр төрлийн 1400 орчим тахилгын байгууламж, мөн дурсгалт газрын хойд хэсгээр цөөхөн хэдэн дөрвөлжин хэлбэртэй тахилгын байгууламж, хиргисүүр зэрэг дурсгалууд байрласан. Буган чулуун хөшөө, хиргисүүрийн тахилгын зан үйлд дараагийн ертөнцөд очиж байгаа хүнтэй хамтад нь ихэвчлэн адууг оршуулдаг байсан. Уг хиргисүүр хоёр талд байдаг. Нэг талд нь гэхэд 2600 гаруй адууг тахисан байна. Буган хөшөөдийн дүрслэл нь нарийн хийцтэй, утга агуулга тодорхой илэрхийлсэн. Тухайлбал, буга, согоо, бар зэрэг ан амьтдын дүрслэл, элдэв хээ чимэг бүхий бүс, түүнээс агссан хутга, нум сум тэргүүтэй олон төрлийн зэр зэвсгийн зүйлийг  дүрсэлсэн байна. Түүнчлэн хэмжээний хувьд 1-4 метр орчим өндөртэй, ойролцоогоор 0.5-4 тонн хүртэл жинтэй байдаг хэмээн археологич, доктор Д.Эрдэнэбаатар тайлбарлаж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Хүннүгийн үес хэдэн мянган жилээр хадгалагдан ирсэн түүхийн үнэт олдворууд нь Монгол Улсын түүхийн хосгүй үнэт өв, соёл. Археологи, палеонтологийн  үнэт олдворуудыг улсын тусгай хэрэгцээнд авах нь нэн чухал гэдгийг илэрхийлжээ.

Эх сурвалж:www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

48 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

53 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

2 цаг 1 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

3 цаг 37 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

6 цаг 32 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

11 цаг 20 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

11 цаг 20 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин