Б.Болор-Эрдэнэ: Ялалт, ялагдал бол бэлтгэлийн үр дүн

2022-08-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАНБАЯР

"Зууны мэдээ" сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа ширээний теннисээр анх удаа олимпийн наадамд  эх орноо төлөөлөн оролцсон залуу тамирчин Б.Болор-Эрдэнийг урьж ярилцлаа. 

 

-Есөн настайгаасаа ширээний теннисээр хичээллэж эхэлсэн гэсэн. Энэ спортын юу нь өөрийг тань татсан бэ?


-Ширээний теннисийг сонирхож хичээллэж эхлэхэд гэрийнхэн их нөлөөлсөн. Тоглох бүртээ  өөрийнхөө ахиж байгааг  мэдрэх боломжтой нь илүү татдаг. Бас аливаа зүйлд төвлөрөх, зорилготой байх, хамт олонтой болох гээд олон гайхалтай шинж чанарыг агуулдаг спорт. 


-Анх ямар тэмцээнд орж амжилт үзүүлж байсан бэ?


-Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 12-оос доош насны ангилалд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн минь миний анхны амжилт.  Өсвөрийн ААШТ-нд Зүүн өмнөд азиас  хоёр баг оролцохоор болсон. Тэр үед Тайвань, Макао, Монгол гэсэн гурван улсын баг  хоорондоо өрсөлдсөн. Манай баг Макаогийн багийг хожиж, Тайваний багт хожигдоод  өсвөрийн ААШТ оролцох эрхээ авч байлаа.


-“Токио-2020” зуны олимпод  18 настайдаа эх орноо төлөөлж оролцсон.  Тэр үед Тунисийн тамирчинтай өрсөлдөж анхны ялалтаа авахад ямар мэдрэмж төрж байв?


-Дэлхийн хүмүүсийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпод  ширээний теннисээр  эх орноо төлөөлж оролцоход илүү их хичээх итгэл төрсөн. Олон шилдэг тамирчинтай  өрсөлдөж, ихийг сурсан . Эхний шатандаа Тунисийн тамирчинтай  таарч 4:1 харьцаагаар хожиход үнэхээр их баярласан. Тоглож байх мөчид тоглолтын агшин бүрийг мэдэрч, бодож, төвлөрч тоглох хэрэгтэй.Олимпод орох эрх авснаа сонсоод хамгийн түрүүнд гэрийнхэндээ хэлсэн. Гэрийнхэн маань миний үнэнч фэн, намайг үргэлж дэмждэг. Хоёр дүү хүртэл намайг дагаад ширээний теннисээр хичээллэж эхэлсэн. 


-Тамирчин бүрт арга барил бий. Өөрийнх хувьд ямар техникийг  илүү ашигладаг вэ?


-Ширээний теннис олон оронд хөгжсөн. Тэр тусмаа Азийн орнуудад илүү хөгжсөн байдаг. Хүчтэй, шилдэг тоглолттой тамирчдын хувьд довтлох, хамгаалах тал жигд хөгжсөн нь тоглолтын явцад харагддаг.  Миний хувьд хоёр талаасаа жигдхэн довтолж тоглодог. Манай монгол тамирчдын онцлог нь тоглолтын явцад бодож, тунгаах илүү. 


 -Ялагдалыг хэрхэн хүлээж авдаг вэ?


-Ямар ч спортод амжилт гаргахад бэлтгэлээ сайн хийх нь чухал. Тиймээс С.Галбадрах багш маань байнга бэлтгэлтэй байлгахыг илүүд үздэг. Өдөрт 6-8 цаг тогтмол бэлтгэл хийнэ. Би тэмцээнд ороод ялж байгаа үедээ бэлтгэлээ сайн хийсний үр шим гарч байна гэж бодож, илүү сайн хичээх итгэл төрдөг. Харин ялагдах үедээ ямар алдаа гаргаснаа бодож дүгнэлт хийдэг. Тиймээс ялалт, ялагдал бол бэлтгэлийн үр дүн. Спортод амжилт гаргахын үндэс нь авьяастай, авьяасгүй ч  тууштай байх чанар юм. 


-Одоогоор ямар зорилго өвөртөлж бэлтгэлээ базааж байна вэ? 


-Энэ онд ДАШТ, ААШТ болох байсан ч хойшлогдсон. Тиймээс эдгээр тэмцээндээ бэлдэж байна. Олимпийн наадамд амжилттай оролцож эх орныхоо төрийн дууг эгшиглүүлэх нь тамирчин бүрийн хамгийн том зорилго. Тиймээс  “Парис-2024” олимпд амжилттай оролцохыг зорьж байна.Тэмцээнд амжилт үзүүлэх нэг үндэс нь бэлтгэлийнхээ үеэр бусад орны тамирчдын тоглолтын бичлэгийг үзэж судалгаа хийх.  Манай баг Солонгосын  ширээний теннесний шилдэг багуудтай  14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр явах гэж байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 148 (6880)

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

56 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

1 цаг 1 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

2 цаг 9 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

3 цаг 45 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

6 цаг 40 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

11 цаг 28 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

11 цаг 28 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин