Монголын газар нутгийг дугуйгаар туулах Германы тамирчин Гиидо Кунзе гэж хэн бэ?

2022-07-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Хулангоо

Дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон Гиидо Кунзе нь энэ оны наймдугаар сараас эхлэн монголын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл дугуйтай аялан геннисийн шинэ амжилтыг тогтоохоор манай улсад ирээд байгаа билээ. Түүний урьдын амжилтуудаас дурдвал Авсралийн баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх 4200 км замыг хамгийн богино хугацаанд, дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожо де Саладо галт уул хүртэл 6233 метрийн өндөрт гарсан төдийгүй Альпийн нурууг 14 хоногийн дотор 100 мянган босоо метрийг туулсан, Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайг туулсан дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг тамирчин ажээ. Гиидо Кунзегийн тухай илүү их мэдээлэлтэй танилцана уу.

  1.  Гиидо Кунзе нь Мюльхаузен хотод 1965 онд төрсөн өдгөө 57 настай юм. Кунзе залуу насандаа нэр хүндтэй амжилт үзүүлсэн боловч төр засаг нь түүнийг дэмжээгүйн улмаас жудо, шүхрээр буулт зэрэг төрөлд шилжжээ. Бланкенбург дахь Тюрингийн улсын спортын сургуульд жудо бөхийн багшаар ажиллаж байжээ.
  2. Кунзе эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг.
  3. Тэрбээр урдаа тавьсан зорилго, амжилт, сайн үр дүнд хүрэхийн тулд 2005 онд хувийн автомашины бизнесээ орхин дугуйн экстрем спортоор дэлхийн дээд амжилтуутыг эвдэхээр шийджээ.
  4. Нэгэн сэтгүүлч түүний талаар хэлэхдээ “ Сингапураас Абердин хүртэл” Алоха хэжа хэ дуунд гардаг шүү дээ. Тэгвэл энэ дуу нь Гийдо Кунзегийн карьерын дуу ч байж болох юм” гэж ярьсан байдаг. Энэ нь түүнийг зорилгынхоо төлөө хаана ч хүрдэг тууштай нэгэн гэдгийг баталж байна.
  5. Гиидо Кунзе нь шоколадны адал явдал төслөө дугуйтаа хийсэн бөгөөд Колумбаас какаоны шош хурааж аваад , Өмнөд Африкаар дайрч, уулын дугуйгаар Эрфурт руу зөөж байжээ.
  6. Гийдо Кунзе бол сайн үйлстэн. Тэрээр бартаат аяллынхаа хажуугаар тахал өвчинд нэрвэгдэж ядарсан, гэр оронгүй хүмүүстэй ярилцаж, тусламж гуйсан захидлыг нь авч тусалж чадах хэн нэгэнтэй холбож өгдөг байна. Түүнийг Герман улсад нь “Энх тайвны жолооч” хэмээн хочилдог.
  7. Тэр холын бартаат аялалдаа олон хүн дагуулж явахыг хүсдэггүй. “Зөвхөн эхнэр, хоёр найз байхад хангалттай” гэж нэгэн ярилцлагад хэлжээ.
  8. Тэрээр Гиннесийн амжилтын номонд бүртгүүлсэн бүтээлүүдийг цуглуулах хоббитой.
  9. Гиидо Кунзе цахим орчинд тийм ч идэвхтэй биш. Түүний инстаграм хаяг нь 1460 дагагчтай бөгөөд 1340 хүн дагадаг.
  10. “Guido Kunze- Extremsportler” гэсэн өөрийн гэсэн хувийн сайт ажиллуулдаг. Өөрийн эвдсэн дээд амжилтын түүх,  экстрэм дугуй спортын талаар мөн дараагийн ажил, хоббиныхоо төлөвлөгөө зэргийг хуваалцдаг юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

2 цаг 33 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

2 цаг 38 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

3 цаг 46 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

5 цаг 21 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

8 цаг 17 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

13 цаг 5 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

13 цаг 5 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин