Нийслэлд дараах 12 байршилд зар сурталчилгааны самбар байршуулахыг хориглодог

2022-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРАНТУЯА

Нийслэлийн ИТХ-аас 2016 онд баталсан “Гадна зар сурталчилгаанд тавих шаардлага”, 2017 онд “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталжээ. Тэрхүү шаардлагад гадна сурталчилгааны байгууламж нь гадна, эсхүл дотор гэрэлтүүлэгтэй байна, авто замын хяналтын камер болон гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээг халхлахгүй, дэд бүтцийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст байрлуулахгүй зэргээр тодорхой заасан байдаг аж.   Гэтэл Улаанбаатар хотод дээрх шаардлага болон журмыг зөрчсөн, нийтийн эзэмшлийн газарт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр замбараагүй барьж байгуулсан, хийц бүтээцэд нь эвдрэл гэмтэл гарсан, өнгө үзэмжээ алдсан самбар, сурталчилгааны байгууламж маш олон байгаа учраас  хууль журам зөрчиж байршуулсан самбаруудыг буулгах ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд том жижиг нийлсэн 74 самбарыг албадан буулгаж, газар чөлөөлжээ.

Тэгвэл нийслэлийн хаана самбар байршуулж болох талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн ИТХ-аас баталсан журмын шаардлагыг хангасан гадна сурталчилгааны байгууламжууд бий. Гэхдээ хотын хэмжээнд байршуулсан самбаруудын ихэнх нь журамд заасан шаардлагыг хангахгүй байгаа. Журамд гадна сурталчилгааны тулгуурт болон гүүрэн байгууламж байрлуулахыг хориглосон зам талбай олон бий. Тухайлбал, Энхтайван болон Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын, Их сургуулийн, Жуулчны, Олимпын, Токиогийн, Их Монгол Улсын гудамж, Бага тойруу, Наадамчдын зам гэхчлэн 12 байршилд зар сурталчилгааны самбар байршуулахыг хориглосон байдаг.

Самбар, сурталчилгааны байгууламжийг дураараа байрлуулсны улмаас авто замын мэдээлэх  болон зүг чиг заах тэмдгүүд нь ялгарч харагдахгүйгээс жолооч нарт маш хүндрэл учруулж байна. Жолоо барьж буй хүн бүр хотын замыг сайн мэдэхгүй. Гэтэл сурталчилгааны самбарууд жолоочийн анхаарлыг сарниулахын зэрэгцээ зам болоод эгнээ байраа зөв сонгоход саад учруулдаг. Үүнээс үүдэн хүмүүс зорьсон газартаа зөв замаар зорин очиход сөрөг нөлөө үзүүлж буй юм. Мөн нэг хэлэх ёстой зүйл бол сурталчилгааны самбарууд эзэнгүйдсэн явдал. Өнгө үзэмжээ алдаж, эзэнгүйдэж эвдэрч муудсан самбарууд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хангахааргүй байдалд хүргээд байгаа юм. Тиймээс гадна сурталчилгааны самбаруудыг эмх цэгцэд оруулах ажлыг эхлүүлээд байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

2 цаг 35 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

2 цаг 40 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

3 цаг 48 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

5 цаг 23 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

8 цаг 19 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

13 цаг 7 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

13 цаг 7 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин