Баяр бас цэнгэлийг мэдрүүлэгч

2022-07-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Энэ удаагийн “Хөгжим хэмнэл” буландаа дуучин П.Баярцэнгэлийн тухай онцолж байна. Тэрбээр өөрийгөө хэрхэн  тодорхойлсон бол. Дуучин маань хамгийн сүүлд дуучин Накитай хамтарсан шинэхэн уран бүтээлийг хүргэсэн билээ.

 

Аав, ээжийнхээ авьяасыг өвлөсөн

-Би Дорнод аймагт төрсөн. Эхээс тавуулаа. Бүгд л урлагийн авьяастай, дуулах сонирхолтой. Харин урлагаар явж байгаа нь миний дээд талын ах бид хоёр. Манай аав дуучин байсан. Сүхбаатар аймгийн Соёлын ордонд дуулдаг байсан юм билээ. Ээж минь ч их сайхан дуулдаг. Ах бид хоёрын хувьд Дорнод аймгийнхаа 12 дугаар сургуулийг төгссөн. Сурагч байхаасаа л дуулах дуртай, тэмцээн уралдаанд ордог, морин хуур тоглодог хүүхэд байлаа.

 

Жүжигчин мэргэжилтэй

-Би 2007 онд оюутан болж байлаа. КУДС-ийн жүжигчний ангийг Ардын жүжигчин С.Сарантуяа багшийнхаа удирдлага дор 2011 онд төгссөн. Сурахын хажуугаар дуулах хүсэл, тэмүүлэл их байсан. Тиймээс “Nature sound” студи дээр дуулаачийн дамжаанд сурсан юм. Дашка багшаасаа их олон зүйлийг сурахаас гадна урлагийн хүн эзэмших ёстой дадалуудыг олж авсан. Энэ студид сурснаар дуучин олох хүсэл мөрөөдөл минь ундарсан. Тиймээс мөрөөдөл, зорилгынхоо төлөө өнөөдрийг хүртэл зогсолтгүй тэмүүлж байна.

 

“Universe best songs”-ийн шилдэг оролцогч 

-Би хоёр удаа “Universe best songs” наадамд оролцсон. Анх 2009 онд орж, дөрөвдүгээр шатнаасаа хасагдаж байлаа. Дараа жил нь дахин орж шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарсан. Бид хамтарсан тоглолт хийж, “Мама миа” кинонд тоглосон. Энэ үеэс л  миний жинхэнэн урлагийн амьдрал эхэлсэн гэж боддог. Энэ наадам олон залуусын хүсэл мөрөөдөлдөө хүрэх гүүр нь олж өгсөн гэж оддог. Одоо ч бид хоорондоо харилцаа холбоотой айж сайхан нөхөрлөдөг шүү.

 

Ёодолын хаан

-Анх “Youtube” үзэж байгаад ёодол хэмээх дууны төрөлтэй танилцсан. Энэ нь Швейцарь, Герман, Альпийн нуруу орчмоор нутагладаг бавари үндэстний дуу юм билээ. Анхны дуугаа 21 хоногийн хугацаанд сурсан.  Түүнээс хойш “be happy” ,”holly dolly” зэрэг ёодол дуунуудаа хийсэн. Мөн ёодол урлагаар хийсэн хуурцгаа ч гаргаж байлаа. Дэлхийд энэ төрлөөр дуулдаг алдартай олон дуучин байдаг юм билээ.

 

Дуу бүхэн түүхтэй

 

-Би дуугаараа хүмүүст баяр бас цэнгэлийг мэдрүүлэхийг хүсдэг. Залуус миний дууг сонсоод эрч хүч, урам зориг авдаг байвал сайхан. Анх “Санахдаа” дуугаа гэргийдээ зориулж бичиж байлаа. Би ханьтайгаа дунд сургуулийн нэг анги. Хөөрхөн үрсийн минь ээж түүнтэйгээ амьдралын олон цаг мөчид бие биенээ түшиж явна. Мөн залуусын сонсох дуртай “For you” дууг ах маань эхнэртээ зориулсан гээд дуу бүхэн минь түүхтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 144 (6876)

 

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

2 цаг 20 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

2 цаг 25 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

3 цаг 34 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

5 цаг 9 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

8 цаг 5 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

12 цаг 52 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

12 цаг 52 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин