Мишээл хүрээлэн “Өглөөний хүмүүс”-т үнэгүй үйлчилж байна

2022-07-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРАНТУЯА

Монголын анхны Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нээлтээ хийгээд жил гаруй болж байна. Амарч зугаалахаар зорин очсон иргэдэд цэвэр “байгаль”-ийн мэдрэмж өгдөг энэхүү хүрээлэн нээгдсэн цагаасаа эхлэн олны хөлд дарагдаж байгаа.

“Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн” нь ховордсон ургамал, бут сөөг тарих, нутагшуулахад чиглэсэн бөгөөд нийслэлийн иргэдийн амарч зугаалах ногоон байгууламжийг нэмэх, мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон байгалийн ухааны чиглэлээр сурч байгаа оюутнуудад практик сургалт хийх орчинг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой. Бид тус хүрээлэнг зорьж  менежер Г. Жавхлантай ярилцлаа. Тэрбээр “Манай хүрээлэнгийн зорилго бол байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээх, Туул голын сав газрын урсацыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр мод тарьж, байгаль орчны таатай нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн амарч зугаалах  орчинг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. “Мишээл сити” төсөл нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн 100 гаруй харилцагчидтай хамтран 110000м2 буюу 11 га ногоон байгууламжийг 2.1 тэрбум төгрөгөөр тохижуулан бүтээсэн байгаа. Бүтээн байгуулалтын явцад нэг ч мод, бутыг тайралгүй, байгалийн жимийг ашиглан  унаган төрхийг хэвээр хадгалан тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгээрээ онцлогтой” гэлээ.

 

Байгаль орчны танин мэдэхүйн хүрээлэн 13 төрлийн амрах хэсэгтэй ба дасгал хөдөлгөөн хийх , сагс, элсний волейболын талбай, Хүүхэд багачуудын тоглох тоглоомын талбай гэх зэрэг иргэдийн амарч тухлах олон газрыг байгуулжээ.

 Тус хүрээлэнгээр өдөрт дунджаар 2000-3000 хүн үйлчлүүлж байгаагийн  60-70 хувь нь хүүхэд багачууд, ахмад настнууд байдаг аж. “ Бид хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Харин  том хүн 1000 төгрөгийн тасалбартай. Цагийн хуваарийн хувьд 06:00-22:00 цаг хүртэл ажиллаж байгаа бөгөөд 06:00-10:00 цагийн хооронд өглөөний хүмүүсийг дэмжих зорилгоор үнэ төлбөргүй дасгал хөдөлгөөн хийлгэдэг. Бид иргэдэд таатай орчинг бүрдүүлж, танин мэдэхүйн мэдлэг олгох зорилгоор олон хөтөлбөр үйл ажиллагааг тогтмол явуулж байна. Тухайлбал, өглөөний иог фитнес хөтөлбөр, мини Зоо парк, хүүхдийн тоглоом, керамик /шавар урлал/, уран бичлэг, монгол бүжиг, сур харваа зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн тавдугаар сард  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, тэргэнцэртэй иргэд, хүүхдүүдэд зориулсан налуу замаа ашиглалтад оруулж хүрээлэнгээр зорчих таатай орчинг бий болгосон” гэсэн мэдээллийг бидэнд өглөө.

 Эх сурвалж: www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

2 цаг 30 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

2 цаг 35 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

3 цаг 43 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

5 цаг 19 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

8 цаг 14 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

13 цаг 2 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

13 цаг 2 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин