Б.Хулангоо
Хойд солонгос цөмийн дайнаас урьдчилан сэргийлэх хүчээ зузаатгахад бэлэн байна гэж тус улсын удирдагч Ким Жон Ун мэдэгдэв. Тэрбээр Солонгосын дайны ойн арга хэмжээнд үг хэлэхдээ “АНУ-тай ямар ч цэргийн сөргөлдөөнд оролцоход бэлэн” гэж нэмж хэлснийг төрийн мэдээллийн агентлаг “KCNA” мэдээлэв.
Хойд Солонгос долоо дахь цөмийн туршилтаа хийж магадгүй гэсэн болгоомжлолын улмаас дээрх тайлбарыг өгсөн байна. Пхеньян ямар ч үед туршилт хийж болно гэдгийг АНУ өнгөрсөн сард анхааруулж байв. Хойд Солонгос хамгийн сүүлд 2017 онд цөмийн туршилт хийсэн ч Солонгосын хойгт хурцадмал байдал нэмэгдсээр байна.
Хойд Солонгос дахь АНУ-ын төлөөлөгч Сун Ким “Хойд Солонгос энэ жил урьд өмнө байгаагүй олон пуужин туршсан. 2019 оны байдлаар 25 пуужин туршсан бол энэ жилийн хувьд 31 пуужин туршсан” гэв. Өнгөрсөн зургаадугаар сард Өмнөд Солонгос хариу арга хэмжээ авч, өөрийн найман пуужинг харвасан юм.
Эх сурвалж:BBC