"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хоёр дахь шатыг эхлүүлнэ

2022-07-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

ЭМЯ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа элгэний вируст гепатитын эмчилгээ, оношилгооны талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Дэлхий дахинд элэгний өвчлөлтэй хэрхэн тэмцэх талаар ДЭМБ-аас тодорхой дөрвөн чиглэл гаргасан. Үүнийг дахин онцолж хэлэхэд шинээр иргэдэд учрах халдварын арга зам, асуудлуудыг хааж 90 хувиар бууруулах, нэгэнт халдварлагдсан иргэн байх юм бол нийт иргэдийнхээ 80 болон түүнээс дээш хүртэлх хувийг эмчилгээнд хамруулах. Ингэснээр элэгний В, С, Д вирусаас үүдэн гардаг элэгний хатуурал болон хавдар өвчний нас баралтыг 65 хүртэл хувь бууруулах зорилтыг 2030 он хүртэл дэлхий дахины стратеги болгон тавиад байна. Дөрвөн жил хэрэгжүүлсэн "Элэг бүтэн Монгол"  хөтөлбөрийн хүрээнд гепатитын В, С вирусыг илрүүлэх шинжилгээнд 15-аас дээш насны Монгол Улсын 1.2 сая орчим иргэнээс 1.1 сая иргэн хамрагджээ. Эдгээрээс 7.8 хувьд гепатитын В, 9.3 хувьд С вирусын халдвар илэрсэн. Элэгний вирусыг оношилсны дараа халдвар илэрсэн иргэдийг хяналтад авч, эмчлэх нь нэн чухал асуудал байв. Өнгөрсөн хоёр жилийн ковидын цар тахлын улмаас хөтөлбөрийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, тухайн үед оношилгоо, эмчилгээнд орсон байсан иргэд тогтвортойгоор хяналтаа хийлгэх ажил саатсан. Гэсэн ч "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг эхлүүлэхээр нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаж байна. Хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь хэнийг ч орхихгүйгээр оношилгоо эмчилгээнд бүрэн хамруулах юм. Үүнээс гадна эмчилгээ, оношилгооны дараах хяналт чухал байгаа учир эрүүл мэндийн салбарт эрчтэй явагдаж буй цахим шинэчлэлтэй уялдуулж, тухайн иргэн өөрт ойр анхан шатны эмнэлэгт очиход бүртгэл, оношилгоо зэрэг бүх зүйл нь тодорхой, эмчилсний дараа тэндээ хянагдах боломжийг хангахаар зорьж байна. Ингэснээр элэгний дельта вирусын халдвартай иргэдийн 50-аас дээш хувийг эмчилгээнд хамруулж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын түвшинд хүргэх Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэхтэй уялдаж байгаа юм. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хоёр дахь үе шатны хамгийн гол онцлог нь сум, өрхийн эрүүл мэндийн төв болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг чадавхжуулж, иргэд эдгээр эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой болгоход анхаарна" гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

6 цаг 2 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 7 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 16 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

8 цаг 51 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 47 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 34 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 34 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин