Дорноговь аймгийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

2022-07-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАРЬСҮРЭН

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд есөн аймагт шинэ цэвэрлэх байгууламж барьж байна. Энэ төслийн хүрээнд Сайншанд хотод хоногт 3000 м.куб бохир ус хүлээн авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, Аршанд, Өвөршандыг холбосон 4.4 км бохир усны төв магистрал шугамыг 9.7 тэрбум төгрөгийн өртөгтэй дэд бүтцийн ажлыг хийж дуусгажээ. 

Барилгын гүйцэтгэгчээр “Комфорт импекс” ХХК ажиллаж, өчигдөр ашиглалтад хүлээлгэн өгчээ. Тус цэвэрлэх байгууламж нь цэвэрлэгдсэн усыг цэцэрлэг, зүлэгжүүлэлт, зам талбай, хөрсний усалгаанд ашиглахад зориулсан цооногтой. Мөн цэвэрлэгээний явцад гарсан лагийг боловсруулан бордоо, түлш гаргах тоног төхөөрөмжтэй жишиг байгууламж болж байна. Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааг “Чандмань илч” ХХК хариуцах юм. 17 ажилтнаа онолын болон дадлагажуулах сургалтад хамруулаад байна. Харин цэвэрлэх байгууламжийн тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг нэг жилийн хугацаанд хийж, ажилчдыг дагалдуулан сургах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

5 цаг 54 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

5 цаг 59 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 8 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

8 цаг 43 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 39 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 26 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 26 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин