"Toyota"-гийн үйлдвэр саатаж, Harrier загварынхаа захиалгыг цуцлахад хүрчээ

2022-07-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Японы автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани болох Toyota нь SUV буюу бидний нэрлэдгээр "Harrier" загварын өмнө хийгдсэн гэрээгээ цуцлахаас гадна шинэ захиалга авахыг зогсоосон гэж Японы Jiji News агентлаг өчигдөр /2022.07.26/ мэдээллээ.

Тус мэдээнд дурдсанаар хагас дамжуулагчийн хомсдол болон цар тахлын тархалтын улмаас Хятадын Шанхай хотод тавьсан хөл хорионоос болж одоогийн Harrier загварын үйлдвэрлэл саатах, гэрээт борлуулагчдад хүргэгдэх хугацаа хожимдох асуудлууд үүссээр байгаа тул компанийн удирдлагын зүгээс ийм шийдвэр гаргахад хүрчээ. Компанийн зүгээс урьдчилан захиалга өгсөн үйлчлүүлэгчдээсээ захиалгыг нь цуцлахаас аргагүй нөхцөл байдлыг тайлбарлан хүлцэл өчжээ. Улмаар есдүгээр сард худалдаанд гарахаар төлөвлөж буй Harrier-ийн шинэчлэн сайжруулсан хувилбарыг санал болгож байгаа аж.

Мөн SUV ангиллын Land Cruiser болон тансаг зэрэглэлийн Lexus-ын зарим загварын нийлүүлэлтийн хугацаа хойшлогдсон тул захиалгыг түр хугацаагаар зогсоожээ. Түүнчлэн энэ оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бууруулсаар байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн IV-VIII сар хүртэлх төлөвлөгөөгөө бууруулснаар оны эхэнд төлөвлөж байсан 850000 нэгжийн үйлдвэрлэлээ 700000 болгон бууруулна гэдгээ энэ сарын 19-нд мэдэгдэв. 

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17