Б.ДОЛЖИНЖАВ
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусыг илрүүлэх PCR шинжилгээгээр 367 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 20-оор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 940726 болж нэмэгдэв.
Илэрсэн халдварын 178 нь Улаанбаатар хотод, 189 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангайд 17, Баян-Өлгийд долоо, Баянхонгорт ес, Дархан-Уулд 13, Дорноговьд 37, Орхонд 10, Өмнөговьд 59, Сүхбаатарт найм, Сэлэнгэд нэг, Төв аймагт хоёр, Увсад ес, Ховдод 17 бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 571 хүн эдгэрсэн бол одоогоор 8965 хүн хяналтад байна.
Коронавирусын омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.
Эх сурвалж:www.polit.mn