АН: Цэргийн хамтарсан сургалт манай улсыг хар жагсаалтад оруулах вий

2022-07-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-аас өнөөдөр /07.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын дэд дарга Ч.Отгочулуу "Айл өрх хувь хүмүүс тогтвортой үнээр АИ-92 бензинээ авч байгаа ч бусад бүх зүйлийн үнэ хоёр дахин өслөө.  Манай улсын гол худалдааны түнш БНХАУ-д барааны үнэ тогтвортой байгаа. Тээвэрлэлтийн зардал өндөр байна. Эзлэн түрэмгийлэгчидтэй хамтарч хээрийн сургалт хийж байж, Хар жагсаалтад орох вий" гэдгийг хэллээ. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "ОХУ-ын танк, цэрэг Монгол Улсад хамтарсан хээрийн сургуулилалт хийх мэдээлэл явж байна. Батлан хамгаалах, Засгийн газар таг чиг байгаа юм. Манай орон дайтаж байгаа аль нэг улсын талд ордоггүй бодлоготой улс. Гэтэл бид хээрийн сургуулилалт хийж байгаа нь буруу ойлголт өгнө. Дайтагч аль нэг улсын талд байгааг харуулах гэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх ёстой.  Өмнө нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжих зорилготой сургуулилалт болдог байсан. Дараагийн нэг асуудал бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт юм. Үндэсний статистикийн хороо Монголын инфляц 16 хувьтай байна гэж худлаа ярьж байгаа. Иргэдийн амьдрал дордсоор байхад эрх баригчид найр наадам хэсэж, одон медаль тараахаасаа ичихгүй байна уу. Засгийн газрын гал тогоог эдийн засаг мэдэхгүй Ц.Нямдорж бариад сууж байна.Г.Занданшатар 2030 он гэхэд улс орноосоо бид хөөгдөнө гэж ярьсан. Ирэх жил гэхэд та нар хөөгдөнө" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

55 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

5 цаг 6 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

5 цаг 16 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

6 цаг 0 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

7 цаг 6 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

10 цаг 33 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

10 цаг 33 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

10 цаг 33 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

10 цаг 33 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

10 цаг 33 мин