Он гарсаар зургаан унаач хүүхэд нас барж, 298 хүүхэд гэмтжээ

2022-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Хүүхэд мориноос унаж гэмтэх, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна.Тухайлбал, Сүхбаатар аймагт болсон хурдан морины уралдааны үеэр 10 настай охин мориноос унаж амиа алдсан харамсалтай явдал өчигдөр болжээ.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Тус аймгийн Түвшинширээ суманд уяачдын галын наадам зохион байгуулах үеэр 10 настай охин өөрийнхөө морийг унаж байгаад мориноосоо унаж, нас барсан" гэв.

Он гарсаар морины уралдааны үеэр зургаан хүүхэд хүнд, 292 хүүхэд хөнгөн бэртэж, зургаан хүүхэд нас баржээ

Мөн 2022 он гарснаас хойш улсын хэмжээнд нийт 835 уралдаан зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 33818 уралдаанч хүүхэд оролцжээ. Тухайн уралдаанч хүүхдүүдээс 292 хүүхэд хөнгөн бэртэл, 12 хүүхэд хүнд бэртэл авсан байна. Үүнээс зургаан хүүхэд эмнэлгийн байгууллагад хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол зургаан хүүхэд уралдааны үеэр нас барсан тухай тоо баримтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын эх сурвалж хэллээ.

Эдгээр хүүхдүүд нь эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан, хамгаалалтын иж бүрэн хувцастай уралдаанд оролцсон байгаа юм.

Түүнчлэн энэ оны 4-6 сард хурдан морины уралдаанаас гадна ахуйн хүрээнд хүүхэд мориноос унасан, бэртсэн, чирэгдсэн гэх 13 тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг.

Эх сурвалж:www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

3 цаг 14 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

7 цаг 25 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

7 цаг 35 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

8 цаг 19 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

9 цаг 25 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

12 цаг 52 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

12 цаг 52 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

12 цаг 52 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

12 цаг 52 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

12 цаг 52 мин