Г.Баасан:Ч.Мөнхбаярт 10 жилийн ял оноосныг зөвшөөрөхгүй, дахин шүүх хэрэгтэй

2022-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Иргэн Ч.Мөнхбаярт зохиомлоор ял оноосныг эсэргүүцэж өмгөөлөгчид нь өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Өмгөөлөгч Г.Баасан "Хуулийн хэрэглээ нэг мөр байх зарчим Ч.Мөнхбаярыг шүүсэн хоёр хурал дээр алдагдсан гэж үзэж байна. Шүүх танхимд ямар ч мэтгэлцээн явуулаагүй. Гэм буруутай гэдэг ганцхан өгүүлбэр хэлээд Ч.Мөнхбаярт 10 жилийн хорих ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй. Хэчнээн хэмжээний гэм хорыг хэнд учруулсан нь тодорхойгүй. Прокуророос шүүх хуралд няцаах дүгнэлт хэлж чадаагүй. Энэ бол байж болшгүй үйлдэл. Шүүгч нар галзуурсан байна. Эх орноосоо урвасан шүүгч, прокурорууд төрийн нэрийн өмнөөс ажиллаж, цалин аваад сууж байж болохгүй. БНХАУ-ын эрх ашгийг хамгаалж монгол хүнийг яллаж болохгүй. Хуульгүйгээр манай улсын иргэнийг яллаж байна. Хэргийн материалыг ил болгож, Ч.Мөнхбаярт холбогдох шүүх хурлыг дахин явуулах хэрэгтэй. Хуулийн байгууллагууд давуу эрхээ эдэлж, айлгая гэснээ айлгаж, аваръя гэснээ авардаг юм байна. Нууц гэдгээр үгээр далимдуулж, хуулийн байгууллагынхан өөрсдөө гэмт хэрэг хийдэг болжээ.Бид давж заалдаж байгаа. Давж заалдах шатны шүүхэд шударга ёс алдагдаагүй гэж итгэж байна" гэв. 

Харин өмгөөлөгч А.Батдорж "Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь нэг үйлдэлд хоёр өөр шийдвэр гаргасан. Шударга ёсыг тогтоох үүрэг хүлээсэн шүүхийн энэ үйлдэл нь хуулийг уландаа гишгэсэн.  Ч.Мөнхбаярт холбогдох хэргийн мэдээллийг ил болгох шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна. Төр засгийн алдаа дутагдлыг шүүмжлэх эрх алдагдсан байна. Тагнуул, прокурор, шүүхийн байгууллага хуульчдын нөлөөнд орсон. Прокурор яллах дүгнэлт нэртэй зохиол бичдэг" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

6 цаг 1 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 6 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 15 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

8 цаг 49 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 45 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 33 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 33 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин