COVID-19:Австралид халдварын тоо эрс нэмэгдлээ

2022-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Австрали улсад коронавирусын омикроны дэд хувилбарууд хурдацтай тархаж, даваа гарагт халдварын 5450 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нэг өдөр бүртгэгдэж байгаа халдварын  хамгийн олон тохиолдол гэдгийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд нь онцолжээ. Учир нь тус улсад омикрон хувилбар тархаж байх үед буюу нэгдүгээр сард халдварын дээд тохиолдол 5390-д хүрч байсан билээ.

Үүнээс гадна бямба гарагт өдөрт 100 хүн амиа алдсан нь нас баралт эрс ихэссэнийг харуулж байна. Халдвар авсан хүмүүсийн 1000 гаруй нь асрамжийн газрын ахмад настнууд байгааг Засгийн газар нь мэдээлэв.

Ийн тус улс ахмадуудтай харилцах ажилтнуудынхаа тоог нэмэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Ричард Марлес “Ахмад настны төвүүд ажиллах хүчний хомсдолд орсон учир цэргийн албан хаагчдыг есдүгээр сарыг дуустал дээрх төвүүдэд ажиллуулахаар болсон.Энэ нь халдварын тоо эрс ихэссэн үед хамгийн зөв шийдвэр юм” гэж “ABC” телевизэд ярьжээ.

Өнөөдрийн байдлаар тус улсын 9.1 сая иргэн халдвар авч, 11 мянга гаруй иргэн амиа алдаад байна. Үүнээс гадна эмч нар нь халдвар авч тусгаарлалтад орж байгаа нь эрүүл мэндийн салбарт нь том асуудал үүсгээд байна.

Халдварын тархалтын дүн мэдээллийг үзвэл тус улсад зургадугаар сарын сүүлээр омикроны BA.4, BA.5 гэсэн дэд хувилбарууд хурдацтай тархаж эхэлсэн байна. Энэ нь хүмүүсийн вакцины хамгаалах чадвар буурч эхэлсэн үетэй давхцсан гэж үзэж байна. Энэ өвөл Австралид COVID-19 болон томуугийн дэгдэлтийн үе давхацсан учир Засгийн газраас иргэдийг нэмэлт тун вакциндаа хамрагдаж, дотор газар маск зүүхийг уриалж байв. Мөн байгууллагуудыг цахимаар ажиллахыг зөвлөсөн билээ. Үүний үр дүнд 16-аас дээш насны иргэдийн 95 хувь нь хоёр тун вакциндаа, 71 хувь нь нэмэлт тундаа хамрагдсан юм.

 Эх сурвалж:Aljazeera

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

5 цаг 49 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

5 цаг 54 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 3 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

8 цаг 37 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 33 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 21 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 21 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин