Энэтхэг валютын уналт, инфляцын өсөлтөд “дарлуулав”

2022-07-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хөдөө аж ахуй, фермийн хэрэгцээт хэрэгсэл, бордоо үйлдвэрлэдэг дундаж хэмжээний компанитай Энэтхэг улсын иргэн Чадракрадхар олон жилийн туршид амжилттай ажиллаж байв. Гэвч энэ жилээс импортоор оруулж ирдэг метал, хуванцар гэсэн түүхийн эдийн өртөг хэд дахин нэмэгдэж, рупийн ханш унасан нь тус компанийг алдагдалд ороход хүргэлээ.

Одоогоор рупийн ханш 80 ам.доллартай тэнцэж байгаа бөгөөд энэ ханш нь дахин унана гэсэн тооцооллыг эдийн засагчид гаргаад байна. Энэтхэгийн мөнгөн тэмдэгтийн ханш ийн унахад импортоор оруулж ирдэг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт төдийгүй тус улсад инфляци нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Тухайлбал, газрын тосныхоо ихэнх хувийг импортоор авдаг тус улсын тухайд газрын тосны үнийн өсөлт, рупийн ханшийн бууралттай хавсарч эдийн засгийг хүнд нөхцөлд оруулсан байна. Өнөөдрийн байдлаар рупийн ханш долоон хувиар унаж, иргэд хэрэгцээт бүтээгдэхүүнээ авч чадахад хэцүү болоод байгаа юм. Шатахуун, хүнсний үнийн өсөлт нь иргэдийн  32 хувийг зардлаа нөхөж чадахгүйд хүргэж, 11 хувь нь ойр зуурын хэрэгцээгээ хангах чадваргүй болсон гэж “Kantar” төвийн судалгаанд дурджээ. Харин “HDFC” банкны дэд ерөнхийлөгч, ахлах эдийн засагч Абхеек Баруа “Инфляцийн өсөлт, ханшийн уналттай хавсарсан нь эдийн засагт дарамт учруулах нь ойлгомжтой. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурч байгаа нь ханшийн уналт тогтвортой байхад дэм болж байна. Одоогийн рупийн ханш анхаарал татах хэмжээнд буурсангүй” гэж  “Aljazeera”-д ярьжээ.

Энэтхэгийн Төв банк рупийн ханшийг тогтвортой байлгахын тулд зах зээлд ам.долларын эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд идэвхитэй ажиллаж байна. Үүнээс гадна тус улсын Нөөцийн банк 580 тэрбум ам.долларын нөөцтэй байгаа нь Энэтхэгийн банкууд валютын ханшийн уналтыг эсрэг хэрхэн тэмцэхэд бэлтгэгдсэн байгааг харуулж байна хэмээн ажиглагчид үзэж байна. Үүнээс гадна тус улсын Төв банк экспорт, импортыг рупигээр хийхийг шаардаж байна.

Энэ шийдвэрийн талаар гадаад худалдааны хараат бус судлаач Харихар Кришнаморти “Орос газрын тосоо Хятад, Энэтхэгт хөнгөлөлттэй үнээр худалдаалж байна. Гадаад худалдаа алдагдалтай байгаа үед Оросоос импортоор бараа авах нь аль аль талдаа ашигтай. Энэ импортоо өөрийн валют рупигээр хийж чадвал их хэмжээний ашиг хүртэнэ. Худалдаагаа ам.доллараар хийдэг Саудын Арабаас авдаг газрын тосоо  Оросоос рупигээр авбал ханшны уналтаас сэргийлж чадна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 141 (6873)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17