COVID-19: Наадмын өмнө ба дараа

2022-07-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Энэ зун монголчууд цар тахлыг мартаж баярлав. Зун ч гэж хавраас хойш л анзаарахаа больсон доо. Гэтэл Монгол даяараа арван хоног наадамласны дараа коронавирусын халдвар огцом өслөө. Наадмын өмнө долдугаар сарын 10-нд 71, наадмын үеэр буюу 13-нд 64, 14-нд хоногт 75 тохиолдол илэрч байсан бол сүүлийн хоёр өдөр 400 рүү дөхлөө. Долоо хоногоор нь тоймловол энэ сарын 19-нд 181, 21-нд 323, 23-нд 375 шинжилгээний хариу эерэг гарч даруй 20 хувь өсчээ. Орон нутагт ч мөн адил алаг цоог тархаж хурдацтай өсч байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд ч халдварын тав дах давлагаа эхэлж буйг албан ёсоор зарлаад байгаа. Нөхцөл байдлыг харвал холбогдох яам мэргэжлийн байгууллагуудын зөвлөснөөр нийтээрээ маскаа бэлдэх нь зүйтэй  болж байна.

Мэргэжлийн байгууллага энэ удаагийн давлагааг өмнөхөөс нэлээн өөр гэж дүгнэж байна. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Вирусийн хувилбарын шинжилгээ хийхэд омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдсэн.Томуу, томуу төст өвчний халдвар мөн буурахгүй байна” гэсэн.  Харин УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Монголд долдугаар сард нэг нас баралт бүртгэгдсэн. ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээгээр омикрон хувилбарын BA.4, BA.5 хувилбар 10 орчим хувь илэрч байна. Цаашид энэ хувь нэмэгдэх төлөвтэй байна. Олон нийтийн арга хэмжээнд ахмад настан, хүүхдүүдээ оролцуулахгүй байхыг зөвлөж байна. Шинж тэмдгийн хувьд толгой өвдөж, нус гоожих, хоолой өвдөх, ханиалгана. Хүүхдүүдийн хувьд өндөр халуурч, ханиалгаж, бөөлжих суулгах шинж тэмдэг илэрч байна. Халдвар авсан хүмүүс аль болох гэртээ дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй. Амт үнэрээ алдах шинж тэмдэг энэ хувилбарын хувьд илрэхгүй байгаа. Иргэдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна. Хавсарсан өвчтэй хүнд хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлнэ. Хөнгөн хүмүүсийг гэрээр эмчлэх заавар зөвлөгөөг өгнө. Ирэх намраас цар тахлын нөхцөл байдал хүндрэх магадлалтай” гэсэн зөвлөмжийг өгөөд байна. Мөн халдварын тархалттай холбоотойгоор 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргаж ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо. Тиймээс мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг дагаж иргэд амны хаалтаа зүүхийг уриалж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 141 (6873)

 

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

6 цаг 0 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 5 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 14 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

8 цаг 48 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 44 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 32 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 32 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин