Увс аймагт тарваган тахал тархах эрсдэлтэйг тогтоожээ

2022-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ), Увс аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтүүдээс бүрдсэн баг зургаадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 14-нд тарваган тахлын голомтод тандалт судалгаа хийлээ. 

Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сум, хил орчмын нутагт хийсэн тандалт судалгааны үр дүнд тарваган тахлын үүсгэгч илэрч, дээрх сумдын нутаг дахь тарваган тахлын байгалийн голомтын идэвх нэмэгдсэн, тархвар судлалын эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоов.

Увс аймгийн ЗӨСТ нь аймгийн төвийн эрсдэлтэй бүлгийн хүн амыг тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулж, боом, тарваган тахал өвчний санамж материалыг тараажээ. 

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг өгч байна.

  • Тарваганы түүхий эдийг уламжлалт эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
  • Тарвага агнахгүй махыг нь идэхгүй байх
  • Тарваган тахлын вакцинд хамрагдах
  • Тарваганы сэг зэм болон үхэж байгаа тарвагатай тааралдвал харьяа газрын Эрүүл мэндийн төвд яаралтай мэдэгдэхийг зөвлөлөө.

Эх сурвалж:www.polit.mn

 

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

5 цаг 54 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

5 цаг 59 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 8 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

8 цаг 43 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 39 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 26 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 26 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин