Хорвоод ирээд хоёрхон жил болсон хоёр настангуудын ид шид

2022-07-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ХУЛАНГОО

 

Аав ээжийн, ах эгчийн, өвөө эмээгийн амь нь болсон бяцхан хүн байдаг уу? Энхрий бяцхан үрс нь хоёр насандаа дараах чадваруудыг эзэмшин бага багаар хорвоотой танилцаж байдаг байна. “ Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төвийн багш Г. Төмөрзаяагийн хоёр настай хүүхдийг тодорхойлон, зөвлөснийг хүргэж байна.

 

  • 2-3 үгтэй, 1-2 өгүүлбэрээр ярьдаг болно. Харин сонссон бүнхээ ойлгож чадна.
  • Заримдаа бүх зүйлсээ бусадтай хуваалцана. Зарим үед хэнтэй ч хуваалцахгүй өөрөө л хэрэглэнэ.
  • Хамтрахыг хүсэхгүй бүхнийг өөрөө хийхийг хүснэ.
  • Дуртай тоглоом дургүй тоглоомоо ялгаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл хөвгүүд машин, охид хүүхэлдэйгээр түлхүү тоглоно. Мөн олон зүйлийг хольж хутгаж, асгаж буцааж савлах тоглоомонд дуртай. Тиймээс ухаж төнгөчих шүүгээ, тоглох элс хутгуур бэлтгэж өгөөрэй. Энэ нь ч танин мэдэхүйн хөгжлийн чухал ач холбогдолтой.
  • Аливаа зүйлёийн зориулалт утгыг танина. Тухайлбал удирдлага аваад ир, сувгаа соль гэх зэргийг бүрэн ойгоно.
  • Харааны ой тогтоолт маш сайн ажиллана. Тиймээс ухаалаг утас, Youtube ажиллуулах нь тэдэнд төвөггүй байдаг. Өөрөөр хэлбэл таны хэлсэн үйлдлийг хараад л тогтоох боломжтой. Тиймээс та энэ хөгжлийг нь илүү бүтээлчээр дэмжээрэй.
  • Хоолоо өөрөө халбагадаж иднэ. Энэ үед асгаж цутгасан ч өөрт нь найдаж болно. Өөрөөр нь хийлгэхгүй бол хоолоо ч идэхгүй эсэргүүцэж чадна.
  • Болох болохгүйг танина. Өөрийгөө буруу зүйл хийснээ ойлгоно. Тухайлбал хэн хоол асгачихав аа? Гэхэд ойрын тоглоом , ширээ сандал гэх өөр зүйлрүү зааж буруутан болгоно.
  • Энд тэнд эрээчиж сараачих дуртай болно. Энэ үед нь том хэмжээтэй цаас, самбар нэг өрөөний ханыг бэлтгэж өгөх нь зүйтэй.
  • Том зурагтай, богино агуулгатай зурагт номыг ойлгоно. Өөрийн дуртай номоо уншуулах гэж томчуудаас тусламж хүснэ. Энэ үед нь уйгагүй, сэтгэл хөдлөлөө сайн илэрхийлж, хамтран уншаарай. Хамтран унших гэдэгт хүүхдийн хамтын оролцоог хэлнэ. Хүүхдээр номын хуудсыг эргүүлэх гэх зэрэг. Ингэснээр таны хүүхэд үгийн баялагтай, тод хэллэгтэй болж хөгжихөөс гадна сэтгэхүйн хөгжлийн эрчимтэй дэмжлэг болдог.
  • Хэлэх дуртай үг нь Үгүй. Ямар ч тохиолдолд үгүй гэсэн үгийг ашиглах дуртай. Энэ нь “Би” гэдэг бие хүний онцлогоо таньж буйн илрэл. Тухайлбал, хамт тоглох уу? гэх асуултанд үгүй, тэгье гэж хариулах жишээний.
  • Өөрийн үсээ зулгаах, шал мөргөж уурлах, аав ээжийгээ цохиж зодох нь их ажиглагдана. Энэ нь бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэсэн бухимдлын илрэл, таны анхаарлыг татах гэсэн оролдлогуудын нэг. Энэ үед та илүү тайван байж тэвэрч халамжлан, хамтдаа тоглож түүнд үр дүнтэй цаг гаргаарай.
  • Хөгжмийн хэмнэлийн өндөр, намыг ялгаж түүнд тохируулан хөдөлгөөн хийнэ. Энэ насанд хөдөлгөөний эрчимтэй хөдөлгөөний үе. Тиймээс хэмнэлтэй, хөдөлгөөнтэй дууг хамтдаа сурахад тохиромжтой. Жишээлбэл “Гурван тоорой” дууг хөдөлгөөнтэй нь хоршин хамтран дуулах.

Бүх хүүхэд өөр өөрсдийн онцлогтой гэдгийг санаарай. Хүүхдийн хөгжил өссөн орчин, нөхцөл, гэр бүлийн харилцаанаас хамаараад харилцан адилгүй байдаг тул дээрхи онцлогууд 6-8 сараар түрүүлж эсвэл хожимдож ажиглагдаж болохыг анхаарна уу.

Эх сурвалж:www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

5 цаг 59 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 4 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 13 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

8 цаг 47 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 43 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 31 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 31 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин