Орон сууцны цахилгаан дамжуулах шугам шатжээ

2022-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд ирсэн дуудлага мэдээллийн талаар мэдээлэв. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Шагдаржавын гудамжинд орон сууцны гуравдугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиж, ажиллажээ.

Алба хаагчид тус байрны нэгдүгээр орцны 3-15 дугаар давхрын цахилгаан дамжуулах шугам шатаж байсныг 01:30 цаг ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 25 иргэнийг гаргасан байна.

Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн дулааны шугамын худагт хүүхэд унасан гэсэн дуудлагыг өчигдөр буюу долдугаар сарын 24-ний 13:31 цагт өгчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход тус байранд оршин суугч дөрвөн настай охиныг 3-4 метрийн гүнтэй дулааны худагт унасан байсныг дөрвөн минут ажиллан гаргаж, хүүхдийн аавд хүлээлгэн өгсөн байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй шуурганы улмаас хоёр гэр нурж, автомашины шил хагарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Толийн булаг гэдэг газарт долдугаар сарын 24-ний 03:00 цаг орчимд 16-18 м/сек хүчтэй салхины улмаас хоёр гэр нурж, автомашины салхины шил хагарсан тухай тус сумын Засаг дарга мэдээлжээ. Тус аймгийн малчин М-ын таван ханатай хоёр гэр нурж, хоёр гэрийн голд байсан “Тоёота-приус-20” загварын суудлын автомашины салхины шил хагарсан байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

5 цаг 45 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

5 цаг 50 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

6 цаг 59 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

8 цаг 33 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 29 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 17 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 17 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин