АТГ:Оффшор бүсээс авлигын 20 тэрбум төгрөгийг авчирч улсын орлого болгосон

2022-07-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ОД

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Хөгжлийн банкны зээлийн хэрэг ямар шатандаа яваа талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгнө үү?

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа.

-Одоогоор хэчнээн хүнийг холбогдуулан шалгаж байгаа вэ?

-Нийт 79 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг шалгаж байгаа.

-Хөгжлийн банкны зээлийн хэчнээн хувь нь нөхөн төлөгдөөд байна вэ?

-Энэ хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2,383,007,436,094 (хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум долоон сая дөрвөн зуун гучин зургаан мянга ерэн дөрөв) төгрөгөөр тооцогдож байна.

Мөрдөн байцаалтын явцад долдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн 494771320450.6 (дөрвөн зуун ерэн дөрвөн тэрбум долоон зуун далан нэгэн сая гурван зуун хорин мянга дөрвөн зуун тавин төгрөг зургаан мөнгө) төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, төрийн зөрчигдсөн эрх сэргээгдээд байна.

-Авлигатай тэмцэх газрын энэ оны эхний хагас жилийн тайланд хохирол нөхөн төлүүлэлт өмнөх оноос эрс нэмэгдсэн талаар дурдсан байсан. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү?

-Авлигатай тэмцэх газар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлд заасан авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, олсон орлого, нуугдмал өмч, хөрөнгийг илрүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хөрөнгийг битүүмжлэн хамгаалахад онцгойлон анхаарч ажиллаж байна.

Энэ сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд шалгагдсан гэмт хэргийн улмаас 2061324104812.00 (хоёр их наяд жаран нэгэн тэрбум гурван зуун хорин дөрвөн сая нэг зуун дөрвөн мянга найман зуун арван хоёр) төгрөгийн хохирол учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 1609150796812.88 (нэг их наяд зургаан зуун есөн тэрбум нэг зуун тавин сая долоон зуун ерөн зургаан мянга найман зуун арван хоёр) төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Энэ нь нийт учирсан хохирлын 78 хувь болж байгаа. Тэгэхээр нэлээд өндөр үзүүлэлт гэсэн үг. Хохирол нөхөн төлүүлэхээс гадна үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 382,746,448,140.00 (гурван зуун наян хоёр тэрбум долоон зуун дөчин зургаан сая дөрвөн зуун дөчин найман мянга нэг зуун дөч) төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Мөн хахуулийн 4,037,934,407.00 (дөрвөн тэрбум гучин долоон сая есөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун долоо) төгрөгийг хураан авч улсын орлого болгосон.

Эдгээрийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.1 дахин, нөхөн төлүүлэлт 18.1 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Гадаад улсаас буюу оффшор бүсээс авлигын гэмт хэргийн хохирол болох 20,271,374,600 (хорин тэрбум хоёр зуун далан нэгэн сая гурван зуун далан дөрвөн мянга зургаан зуу) төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, мөнгийг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд буцаан авчирч улсын орлого болгосон байна.

Эх сурвалж:www.polit.mn                              

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

3 цаг 20 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

7 цаг 31 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

7 цаг 41 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

8 цаг 25 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

9 цаг 31 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

12 цаг 58 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

12 цаг 58 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

12 цаг 58 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

12 цаг 58 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

12 цаг 58 мин