С.Батсайхан:Замын ус зайлуулах даланг 1960 онд барьсан тул хуучирч, муудсан

2022-07-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Улаанбаатар хотын хэмжээнд 2000 гаруй айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшжээ. Тэднийг үерт автах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч байгаа ч тухайн айлууд нүүдэггүй, үерийн далан, суваг барих газрыг чөлөөлөхгүй байх бэрхшээл гардаг байна.

 Энэ талаар ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Улаанбаатар хотод байгаа замын ус зайлуулах 209 км шугамын 70 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусчихсан. Эдгээр далан, сувгуудыг 1960, 1970 онд барьсан тул хуучирч, муудсан. Иймд 163 км далан, сувгийн засвар, шинэчлэлийг үе шаттайгаар хийхгүй бол үерээс хамгаалах бус, илүү дор нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй.Үерийн далан, сувгийн гадна ирмэгээс 10 метр зайд хамгаалалтын зурвас байдаг. Тухайн зурвас, эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэж, газар чөлөөлж байж үерийн далан, сувгийг шинэчлэх, барих ажлыг бүрэн гүйцэтгэж, үерийн эрсдэлээс сэргийлж чадна. Айлуудад албан шаардлага, мэдэгдэл хүргүүлж, нүүж байрлах газрыг нь ч зааж өгдөг. Гэвч олон жил энэ газарт амьдарсан, хүүхдүүд нь ойролцоох сургууль, цэцэрлэгт явдаг гэсэн шалтгаанаар нүүдэггүй. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд газар чөлөөлөлтийг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн” гэв.

"Нисэхийн даланг 1980-аад онд барьсан учир ашиглалтын хугацаа хэтэрсэн"

Харин ГУББГ-ын далан сувгийн ашиглалт засварын инженер Д.Ариунбаатар "Нисэхийн далан, сувгийг 1980-аад оны үед барьсан учир ашиглалтын хугацаа хэтэрсэн. Далангийн эхлэл хэсэг ахуйн хог хаягдлаар дүүрч, дунд хэсэгтээ усанд идэгдэн нурсан байсныг бид үе шаттайгаар нөхөн сэргээж байна. Километр гаруй урттай энэ далан Нисэхийн тойргоос чиглэсэн авто замын ус, Жаргалантын амын үерийн хамгаалалт, Нисэхийн зурвасын үерийн усыг хүлээн авч Туул гол руу цутгадаг. Ийм  ашиглалтын хугацаа хэтэрсэн далангуудад засвар хийдэг. Тухайн даланд үерийн ус хүчтэй орж ирдэг тул хавтанжуулж байгаа. Энэ нь цутгалттай харьцуулахад илүү бат бөх юм. Далангийн засварыг хийхдээ авто замд хүндрэл учруулахгүй байхад анхаарч ажиллаж байна” гэлээ.

Дулааны улиралд аадар бороо орсны улмаас замын ус зайлуулах шугам сүлжээний даац хэтрэх, үер бууж, барилга байгууламж усанд автах зэрэг эрсдэл бий болдог. Энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Иймд НЗДТГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын зүгээс үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж, хэрэгжүүлж байна.

Тухайлбал, НЗДТГ-ын захиалгаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Жаргалантын аманд 1.8 км үерийн хамгаалалтын суваг барьж буй юм. Тус байгууламжийн 50 хувийг энэ жилдээ багтаан барихаар төлөвлөжээ.

Эх сурвалж:www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

9 цаг 7 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

9 цаг 12 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

10 цаг 21 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

11 цаг 56 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

14 цаг 51 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

19 цаг 39 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

19 цаг 39 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Уржигдар 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Уржигдар 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Уржигдар 11 цаг 40 мин