Л.Наранбаатар: Үйлдвэрлэсэн цементийнхээ 75 хувийг Дарханы замд нийлүүлж байна

2022-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

“Цемент Шохой” ТӨХК-ийн үйлдвэр эвдэрч, задгай цементийн борлуулалтыг ирэх есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр зогсоохоор болсон талаар мэдээлэл гарсан. Тэгвэл “Цемент Шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байгаа хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр "Дарханы зам өдөрт 1850 тн цемент хэрэглэх тооцоог ЗТХЯ Дэд Сайд Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан.. Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК нь өдөрт дунджаар 2500 тн цемент үйлдвэрлэх чадвартай. Нийт үйлдвэрлэсэн цементийн 75 хувь орчим нь зөвхөн Дарханы замд нийлүүлэгдэнэ.

Бусад 25 хувийг бид айл өрх, жижиг дунд үйлдвэрлэгчдэд нийлүүлж ченжийн саварт хамгийн их өртөж буй тэднийг үнийн өсөлтийн дарамтаас салгахад зориулна.

Иймд бид задгай цементийг бусад хэрэглэглэгчдэд нийлүүлэх боломжгүй болж байна. Нөгөө байгууллагын дотоод нууцад хамаарах тушаалд “задгай цемент олгохгүй” гэдэг үгийн учир ийм буюу. Тэр тушаалыг дотоодын хорлооч ил гаргаад сошиалд Хөтөл эвдрээд зогслоо, цементийн тасалдал бий боллоо гэх балиар хорлонтой хар пиарыг их явууллаа. Үнэ өсгөх гэсэн өөдгүй арга юм. Ченжийн гар хөлүүд компани дотор байсныг энэ үйл явдал харин ил болгосон, тэр нөхөрт хариуцлага тооцсон болно. Цементийн Үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна. Чулуунцарын үйлдвэртээ төлөвлөснөөрөө есдүгээр сарын 1-нээс өмнө галд тэсвэртэй тоосгоо татаад тавьчихвал ч тэгээд бүр сайхан жигдрээд явчихна. Зургаан сард нэг удаа сольдог олон мянган тоосгыг огт солилгүй 3.5 жил далагануулсан байдаг юм. Бид ажил аваад гурван сар л болж буйг та мэдэх биз.

Хөтөлийн хувьд ард түмэн нэгдүгээрт, түүний амь нас бүр нэгдүгээрт. Иймд одоо байгаа цементээ есдүгээр сар хүртэл зөвхөн үнийн өсөлтийн эсрэг аянд болон Дарханы замын бүтээн байгуулалтад нийлүүлэх болно" гэжээ.

 

Эх сурвалж:www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

9 цаг 21 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

9 цаг 26 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

10 цаг 35 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

12 цаг 10 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

15 цаг 6 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

19 цаг 53 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

19 цаг 53 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Уржигдар 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Уржигдар 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Уржигдар 11 цаг 40 мин