Аялагчдын үүргэвчинд багтсан энэ зуны трэнд номууд

2022-07-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРАНТУЯА

Энэ зун аялагчдын үүргэвчинд хэний ямар ном багтаж, бэстселлер болсныг  сонирхуулъя. Урт ажлын дараах алжаалаа тайлдаг аялал зугаалгын улиралд Аз хур дэлгүүрийн хамгийн борлуулалттай номоор  “Сондгой цагаан сувд”, “Цагаан бороо”, “Нил ягаан цэцэг”, “The Vagina Bible”, “Сахар”, “Ад үзэгдэх зориг” номууд тодорчээ.

Энэ талаар Аз хур номын дэлгүүрийн худалдааны зөвлөх Л. Ариунзул “Энэ зуны уран зохиолын хамгийн борлуулалттай ном зохиолч Б.Сарантуяагийн “Сондгой цагаан сувд” байлаа. Нээлтээ хийгээд нэлээн удаж байгаа ч одоог хүртэл бэстселлер болсон хэвээр байна. Энэ ном бидний хэзээ ч хариултыг нь авч чаддаггүй асуултуудад хариулт өгсөн бүтээл юм. Хоёрдугаарт, зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд-ийн “Цагаан бороо” орлоо. Тухайн номоос эмээ, өвөө, эцэг өвгөдийн туулсан хүнд амьдрал, хэцүү бэрх цагийн салхи шуурга мэдрэгдэнэ. Харин гуравдугаар байранд Б.Энхжаргалын “Нил ягаан”  оржээ. “Нил ягаан” бол эмэгтэй хүн бүрийн унших ёстой номын нэг бөгөөд бүсгүйчүүдийн хамгийн нандин түүхүүдийн тухай өгүүлдэг. Тодруулбал, эмэгтэй хүний нандигнан хадгалах нууцаар дүүрэн авдар мэт өсвөр насны тухай гардаг” гэлээ.

Харин баримтат бүтээлийн тэргүүн байранд Жен Гюнтерийн “The Vagina Bible” буюу “Үтрээ болон умайн тухай домог яриануудыг анагаах ухаанаас салгах нь” гэх бүтээл орсон байна. Энэ ном нь эх барих эмэгтэйчүүдийн салбарын 30 гаруй жилийн туршлага дээрээ үндэслэн бүтээгджээ. Эндээс ээжээсээ, эгчээсээ, эмчээс асууж үзээгүй, асуухаас ч зүрхшээдэг асуултынхаа хариуг олох боломжтой юм. Мөн энэ зуны эрэлттэй номын тоонд Л.Энхзулын “Сахар”  бүтээл оржээ. Дэлхий дахинд нүүрлээд байгаа хэт таргалалт болон энэхүү эмгэгийн үндсэн шалтгаануудын нэг болох сахарын хэтэрсэн хэрэглээг Монгол хүнд таниулан сэрэмжлүүлэх, тэнцвэрт хэрэглээг дэмжих талаарх олон талын мэдлэгийг таниулан тэлэх зорилготой ном юм. Дараа нь Кишими Ичиро, Кога Фүмитакэ нарын бичсэн “Ад үзэгдэх зориг” гэх ном орсон нь өөрийгөө голсон залуу ба бодгаль сэтгэл судлалыг баримталдаг багш хоёрын дунд өрнөх харилцаагаар хүний амьдралын бүхий л сэдвүүдийг ухаарч байгаа өгүүлнэ. Өөрөөр хэлбэл,  хэрхэн зовлонгүй буюу аз жаргалтай байх тухай нууцыг уншигчид трэнд сэдвээр сонгожээ.

Бид мөн Интер номын дэлгүүрийг зорьж очсон боловч худалдагчид нь наймдугаар сар хүртэл амарсан гэсэн тайлбарыг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

9 цаг 6 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

9 цаг 11 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

10 цаг 20 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

11 цаг 54 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

14 цаг 50 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

19 цаг 38 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

19 цаг 38 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Уржигдар 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Уржигдар 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Уржигдар 11 цаг 40 мин