Эрээнд COVID-19 халдварын тохиолдол бүртгэгдсэн ч хил хаахгүй

2022-07-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Эрээнд халдварын тохиолдол бүртгэгдэж, цар тахлын улмаас хөл хорио тогтоох эрсдэлтэй байгаа талаар тус улсад байгаа монголчууд цахим хуудастаа бичжээ. Тодруулбал, халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, зах, худалдааны төвийг хааж магадгүй учраас хүнсний захуудын ачаалал өчигдөр /2022.07.20/ нэмэгдсэн байна. Тиймээс хил хааж магадгүй гэх мэдээлэл гарчээ. Энэ талаар Монгол дахь Хятадын Элчин сайдын яамнаас тодрууллаа.

ЭСЯ-наас өгсөн мэдээллээр Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод COVID-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор дотоод хязгаарлалт тодорхой хэмжээнд тогтоосон.  Гэхдээ хил хаах талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй гэв.

Өнөөдөр Эрээн- Замын-Үүд  боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа талаар мөн онцолсон юм. Замын-Үүд боомт болон авто замаар өчигдөр ачаа, суудал, тусгай зориулалтын импортын тээврийн хэрэгслүүд ч хэвийн нэвтрүүлсэн байна.

Хамгийн сүүлд Эрээн хотын Худалдааны товчооноос өнгөрсөн зургадугаар сарын 3-ны өдөр Луут завины баярын өдөр тохиож байгаатай холбоотойгоор хил хааж, зургадугаар сарын 4-нд хил нээсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

                                          

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

9 цаг 14 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

9 цаг 19 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

10 цаг 28 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

12 цаг 3 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

14 цаг 58 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

19 цаг 46 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

19 цаг 46 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Уржигдар 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Уржигдар 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Уржигдар 11 цаг 40 мин