Цэцэрлэгийн эрхлэгчид 500 мянгын хахууль өгсөн иргэнийг 2.7 саяар торгожээ

2022-07-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Дээд шүүх цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой кейсийг шийдвэрлэжээ. Иргэн Б.Н нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа нутаг дэвсгэрийн харьяалалд багтаагүй хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, 500 мянган төгрөгийн хахууль авсан, харин хүүхдийн ээж О.Х өөрт давуу байдал бий болгох үүднээс түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдож, прокуророос Б.Н, О.Х нарыг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Б.Н-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хахуульд авсан 500 мянган төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ. Харин О.Х-г өөрийн ашиг сонирхлын төлөө нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэн, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ял шийтгэсэн байна.

Шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нараас “ ... хахууль аваагүй, харин хуульд нийцүүлэн тогтоосон дүрмийн хүрээнд хандив авч, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, зохих журмын дагуу тайлагнасан” гэх агуулгаар гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянан үзээд анхан шатны шүүх хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж дүгнэжээ. Шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нараас “хандив авч, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, зохих журмын дагуу тайлагнасан нь гэмт хэрэг биш” гэх боловч цэцэрлэгийн эрхлэгч Б.Н нь иргэн О.Х-ээс анх 500 мянган төгрөгийг байгууллагын бус, өөрийн хувийн нэрийн дансаар хүлээн авсан, уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж захиалсан тавилгын үнийг төлөх зорилгоор өөр байгууллагын дансанд шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул энэ үйлдэл нь албаны үүргээ хувийн зорилгодоо ашигласан гэмт хэрэг мөн гэж шүүх үзсэн байна.  Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн эрхлэгч Б.Н нь албаны үүргээ хувийн зорилгодоо ашигласнаар гэмт хэрэг төгссөн гэж үзэж, Улсын дээд шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

9 цаг 35 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

9 цаг 40 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

10 цаг 49 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

12 цаг 24 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

15 цаг 20 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

20 цаг 7 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

20 цаг 7 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Уржигдар 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Уржигдар 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Уржигдар 11 цаг 40 мин