“Зууны мэдээ” сонин “BBC” агентлагтай хамтарч ажиллахаар боллоо

2022-07-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж байгаа “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн хоёрдугаар шат болох менторшип хөтөлбөрт “Зууны мэдээ” сонин шалгарсан билээ. Энэ хүрээнд манай сонин жендерийн мэдрэмжтэй, олон талын эх сурвалжийг хангасан нийтлэлүүдийг уншигчиддаа хүргэхээр ажиллаж байна. Бид менторшип хөтөлбөрт шалгарснаараа дэлхийд алдартай Их Британийн “BBC” мэдээллийн агентлагтай хамтран ажиллах болсноо дуулгахад таатай байна. Тодруулбал, манай сонин “BBC” агентлагийн “Тэгш байдлын 50:50 төсөл”-ийн албан ёсны түнш болох гэрээ байгууллаа.

Ингэснээр эрэгтэй, эмэгтэй эх сурвалжийнхаа тоог тэнцүүлэн 50:50 хувьд хүргэхэд анхаарч ажиллах зорилт дэвшүүлээд байна. Сэтгүүл зүйн бүтээлийн агуулгадаа тэгш байдлыг хангах энэ аргачлалаа “BBC”-гийн 50:50 төслийн баг олон улсын хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагатай харамгүй хуваалцдаг. Энэ оноос Хэвлэл мэдээллийн зөвлөл  тус төслийн албан ёсны түнш байгууллага болж байгаа билээ. Дэлхийн 30 орны 145 байгууллага “BBC”-тэй түншлэн энэ аргачлалыг ашиглаж байна.

Менторшип хөтөлбөрт хамрагдахаас өмнө “Зууны мэдээ” сонин даваа гараг бүр тогтмол хүргэдэг “Амьдралын тойрог” хөрөг нийтлэл, хөгжил, гарц, шийдэл яриулдаг “Leaderships forum” булангийнхаа зочдыг эрэгтэй, эмэгтэй ээлжлэн сонгодог байсан билээ. Энэ нь жендерийн тэгш байдлыг нийтлэлийн бодлогодоо нэвтрүүлэхээр ажиллаж байсны эхлэл нь юм. Бид “BBC”-ийн 50:50 төслийн гадаад түнш эрхэлсэн ахлах мэргэжилтэн Миранда Холттой зүүмээр холбогдон танилцуулга мэдээллээ хийж, гэрээгээ байгуулан албан ёсны түнш болох эхлэлээ тавилаа. Цахим уулзалтын үеэр Миранда Холт манай сонины “Амьдралын тойрог”, “Leaderships forum” буландаа хэрэгжүүлж байгаа хүйсийн тэнцвэртэй аргачлалыг сайшааж байсан юм.

Харин менторшип хөтөлбөрт хамрагдсанаар бид дугаар бүртээ орсон эх сурвалжуудынхаа хүйсийн харьцааг бүртгэх мэдээллийн сан, улс төр, эдийн засаг, мэдээллийн технологийн талаар ярих эмэгтэй эх сурвалж, жендерийн талаар ярих эрэгтэй эх сурвалжийн дата сантай болсон. Үүнээс гадна уншигчиддаа жендерийн мэдрэмжтэй нийтлэлийг тогтмол хүргэх “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг санаачлан хэд хэдэн нийтлэлийг хүргэлээ. Тодруулбал, уул уурхайн салбарт ажилладаг эмэгтэйчүүд, жүдогоор хичээллэдэг охид, автобусын эмэгтэй жолооч, эрэгтэй хүүхдүүдийн боловсрол жендерийн хэвшмэл ойлголтоос үүдэн хэрхэн хаягдсан талаар хөндөж бичсэн цуврал нийтлэлийг гаргаад байна.

Харин одоо бид “BBC” агентлагийн “Тэгш байдлын 50:50 төсөл”-ийн зорилго, зорилтод уялдуулан ажиллах чиглэлд анхаарахаар зорьж байна. Тус агентлагийн “Тэгш байдлын 50:50 төсөл” нь хүний нөөц болон үйл ажиллагаагаа жендерийн мэдрэмжтэй болгох, нийтлэлээ төрөлжүүлэх, эх сурвалжид эзлэх эмэгтэйчүүдийн хувь хэмжээг 50 хувьд хүргэх зорилготойгоор анх эхэлж байв. Энэ хүрээнд “BBC”-гийн Лондон дахь редакц мэдээн дэх эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэхийн тулд 2017 оноос эх сурвалжийн мониторинг хийж, богино хугацаанд амжилтад хүрээд байна. Тиймээс “BBC” агентлаг энэ аргачлалаа ашиглан үндэсний цөөнх болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дуу хоолойг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. Эмэгтэй эх сурвалжийнхаа тоог нэмэгдүүлснээр тус агентлагийн үзэгч, уншигчид нэмэгдсэнийг тэд онцлов.

Энэ талаар “BBC”-ийн 50:50 төслийн гадаад түнш эрхэлсэн ахлах мэргэжилтэн Миранда Холт “Би өмнө нь “BBC”-ийн өдөр тутмын улс төрийн хэлэлцүүлгийн шууд нэвтрүүлэгт ажилладаг байсан. Бид үйл явдлын дүрс авахдаа Ерөнхий сайд, Эдийн засгийн сайд, Эрүүл мэндийн сайд нарыг оруулдаг байлаа. Гэтэл тэд бүгд эрэгтэй. Харин тухайн цаг үеийн үйл явдлын талаар сайн мэддэг, улс төрийн сонины тоймч, судлаачийг өмнө нь телевизээр огт гарч байгаагүй эмэгтэйчүүдийг олж хэлэлцүүлэгтээ оруулж байсан. Тэдний зарим нь сайн, зарим нь бүр гайхалтай мундаг байсан учраас манайх бусад нэвтрүүлэг, хөтөлбөртөө урьж оруулж байв. Хэвлэл мэдээлэлтэй өмнө нь огт харилцаж байгаагүй хүмүүст бага зэрэг зөвлөх шаардлага гардаг. Энэ нь мэдээж цаг хугацаа шаардана. Эх сурвалжаа тэнцвэржүүлэхийн тулд дата цуглуулах нь хамгийн чухал. Өдөр бүр, долоо хоног, сар бүр дата цуглуулснаар танай мэдээллийн хэрэгсэл хэр олон эмэгтэйг эх сурвалжаа болгож байгааг хянах боломж бүрдэнэ. Монголд боловсролын салбарт олон эмэгтэй ажилладаг ч  улс төр, бизнесийн салбарт, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байгаа болов уу. Тиймээс яриа авахдаа тухайн сэдвээр байнга яриа авдаг эрэгтэй эксперт рүүгээ ярих биш, ярих эмэгтэйчүүдийг олох, шинэ эх сурвалжийг эрж хайх ёстой юм. Тэгэхэд л өөрчлөлт бий болдог. Эмэгтэйчүүд илүү өндөр боловсролтой болж байна. Улс төр, бизнесийн шийдвэр гаргах түвшинд манлайлан гарч ирж байгаа эмэгтэй олон байгаа. Тэднийг олж, гаргах нь л бидний  үндсэн ажил юм” гэсэн юм.

Тэгш байдлын энэ төслийн албан ёсны түнш болохынхоо хувьд “Зууны мэдээ” сонин өдөр тутмынхаа эх сурвалжийн хүйсийн тоонд анализ хийж, ямар ахиц дэвшилтэй ажиллаж байгаа тухай тайлангаа сар бүр “BBC” агентлагтай хуваалцах юм. Тус төслийн албан ёсны түнш болсон хэвлэл мэдээллийн байгууллагуудын бүтээлд эзлэх эмэгтэй эх сурвалжийн хувь өмнөх үеэсээ 40 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар тайландаа дурджээ. Манай сонины хувьд ч энэ төслийн түнш болохынхоо хувьд эхний ээлжинд эмэгтэй эх сурвалжийн дуу хоолойг хүргэх, тэдний оролцоог дэмжсэн нийтлэлийнхээ тоог нэмнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 138 (6870)

good news. Good luck
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

5 цаг 0 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

9 цаг 11 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

9 цаг 21 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

10 цаг 5 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

11 цаг 11 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

14 цаг 38 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

14 цаг 38 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

14 цаг 38 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

14 цаг 38 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

14 цаг 38 мин