"Барилгын материалын үнэ өссөн учир 274 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай"

2022-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Барилга, хот байгуулалтын яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй барилгын төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тус яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “УИХ-аас 2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын 2022 оны төсвийн баталсантай холбогдуулаад Засгийн газарт хоёр чиглэлээр үүрэг өгсөн. Нэгдүгээрт, үнийн өсөлттэй холбоотой үнийн индексийг батлах, хоёрдугаарт, урьд нь батлагдсан төсөл арга хэмжээний төсөлт өртгийн өөрчлөлтийг тооцож, танилцуулах чиглэл өгсөн. Энэ дагуу манай яам долдугаар сарын 1-ний дотор тооцож, танилцуулахаар ажилласан.Энэ хугацаанд 1122 төсөл, арга хэмжээ бидэнд ирсэн. Эдгээрийг шүүж үзээд 800 гаруйг нь гарцаагүй магадлах, барилгын материалын үнийн өсөлтийг тооцох шаардлагатай гэж үзсэн. Ингээд 534 төсөл, арга хэмжээг магадлаад ирэх оны төсөвт 274.3 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.Үүнийг Засгийн газар дэмжээд УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулах чиглэл өгсөн. Бид энэ саналаа долдугаар сарын 4-ний өдөр Төсвийн байнгын хороонд танилцуулахад наймдугаар сарын 1-н хүртэл үлдсэн төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртгийг тооцох боломж олгож, эцэслэн танилцуулах чиглэл өгсөн. Үүний дагуу бид долдугаар сарын 5-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үлдсэн 371 төсөл, арга хэмжээ үнийн өсөлтөө тооцуулах боломж байна, хамтарч ажиллаач гэж мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар хамрагдалт бидний санасан хэмжээнд хүрэхгүй байна. Тиймээс үнийн өсөлтөө тооцуулаагүй 371 төсөл, арга хэмжээг гүйцэтгэж байгаа компаниуд наймдугаар сарын 1-ний дотор тооцуулахыг хүсэж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

9 цаг 3 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

9 цаг 8 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

10 цаг 17 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

11 цаг 51 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

14 цаг 47 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

19 цаг 35 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

19 цаг 35 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Уржигдар 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Уржигдар 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Уржигдар 11 цаг 40 мин