Олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн хэлсэн онцлох эшлэлүүд

2022-07-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.Амгаланбаяр

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн  талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг  уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбооны шүүгч Т.Энхцэцэгийн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

-Шүүгч дэвжээн дээр хэнээс ч хараат бус байх ёстой. Учир нь хоёр тамирчин олон жилийн хөдөлмөрөө харуулж байгаа. Тиймээс маш богино хугацаанд ямар ч алдаа гарч болно.

-Монголын жүдогийн холбоонд олон улсын 10-аад шүүгч бий. Жил бүр шүүгчийн шалгалт авдаг. Тэр бүрт жүдогийн холбоо шүүгчдээ бэлтгээд оролцуулдаг.

-Тамирчин, шүүгч, дасгалжуулагч гурав нэгэн цогц байж тухайн спорт илүү хөгжинө. Манай улсын хувьд жүдог илүү хөгжүүлэхийн тулд нэгдсэн нэг зорилготой ажиллах хэрэгтэй. Гэтэл манайхан тамирчдаа гээд шүүгчдээ анхаардаггүй.

-Сайн тамирчин бэлтгэхийн тулд техник, арга барилыг заахаас гадна сэтгэл зүйтэй нь сайн ажиллах хэрэгтэй. Хэрэв сэтгэл зүй нь сул байвал тухайн мэхээ хэчнээн сайн хийдэг байсан ч амжилт үзүүлж чадахгүй.

-Шүүгч тухайн бөхийн хийх гэж буй мэхийг тэр агшинд түрүүлж харж, төлөвлөж ажилладаг байх хэрэгтэй. Эх орны маань нэр хүнд миний алдаа, оноотой хамт дэлхий дахинаа гарч байгаа учраас дэвжээн дээрх агшин бүрийг мэдэрч хариуцлагатай байхыг шаарддаг.

-Олимпод оролцож байгаа тамирчид, дасгалжуулагчдын дөрвөн жилийн хөдөлмөр бус спортоор хичээллэж, сэтгэл зүрхээ зориулсан бүх цаг хугацааныхаа хүч хөдөлмөрийг дөрвөн минутад харуулж байгаа учраас худлаа шүүх эрхгүй.

-Олимпийн наадам шүүх эрхийг авахын тулд олон шалгуурыг хангасан байх ёстой. Шүүгч тамирчидтай адил тэмцээн бүрээс оноо цуглуулдаг. Дэлхийд чадварлаг шүүгч олон бий. Тэднээс 70-ыг сонгож 16-г нь шигшиж олимп шүүх эрх олгодог.

-Олимпийг шүүх эрх авахын тулд нэгдүгээрт, дүрмээр шүүж байгаа эсэхийг харна. Дэвжээн дээр тамирчдын дөрвөн минутын барилдааны агшинг мэдэрч ажиллах хэрэгтэй. Тамирчдын алдааг тэр дор нь харж чадаж байна уу. Торгууль, оноог хэрхэн зөв өгч байгааг шүүгчдээс харна.

-Монгол жүдочид бяр, техникээр дэлхийн тамирчдаас дутахгүй. Хамгийн гол нь сэтгэл зүйгээ сайн бэлдэх хэрэгтэй. Шүүгчдийн хувьд ч гэсэн сэтгэл зүй чухал. Сэтгэл зүй хүчтэй байж аливаа зүйлийн цаана гарч чадна. Тиймээс спортын сэтгэлзүйч олон байх нь тамирчид амжилт гаргах нэг хөшүүргэ болох болов уу.

-Монголын жүдочид илүү сайн хөгжихөд санхүүгийн асуудал чухал. Төрөөс бодлогоор залуу  тамирчдаа дэмжээд ажиллавал дороос гарч ирэх чадварлаг тамирчин олон байгаа. Санхүүгийн асуудлаас болж ажил, амьдралаа бодоод спортоо орхиж байгаа сайн тамирчин олон бий.

Эх сурвалж www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

9 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

9 цаг 37 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

10 цаг 46 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

12 цаг 20 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

15 цаг 16 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

20 цаг 4 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

20 цаг 4 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Уржигдар 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Уржигдар 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Уржигдар 11 цаг 40 мин