Баяр хүргэе Серик заанд. Баярлалаа, Анар заанд

2022-07-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.ЭНХБАТ

Өсөхбаяр аваргыг заан цол авахад нь Мөнхбат аварга замыг нь зассан.  Х.Баянмөнх аварга, "Увс нуур" дэвжээний бөхчүүд А.Сүхбатын ар талаас нь тулж дэмжин, тухайлбал  Балжинням аварга заан цолны босгыг давуулсан. Энэ бол өсөх ирээдүйтэй бөхийг дэмжих  монгол бөхийн уламжлалт  жаяг юм. Бат-Эрдэнэ аваргыг бага цолтой бөх байхад нь Баянмөнх аварга амалж, тунаанаас гаргаж байсан гэдэг. Бат-Эрдэнэ дархан аварга болсон хойноо  шөвгийн дөрөвт заан Гантогтохыг амалж, элэг бүсээ тайлан үзүүр түрүүнд үлдээж хариуг нь барьсан түүхийн гэрч бол наадамчин олон.  Санжаадамбыг ч мөн л дэмжиж байсан. Ийм түүх олныг иш татаж болно.
Харин Серик начинд,   шууд дээш нь өргөчих  "аварга кран" монгол бөхөд даанч  байгаагүй. Түүний төрсөн Баян-Өлгий аймгийн улсын цолтой бөхийн түүх  Бахыт начин болон 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяраар Улсын харцага Даваабаатараар тав давж Улсын начин цол хvртсэн Булган сумын харъяат Монгол Улсын начин Батчулууны Баатарцол гээд төгсгөл болсон  байсан. Тиймээс   Серикийг  2017 онд улсын начин болоход нь наадамчин олны магнай тэнийсэн.  Миний бие.ч,  бөхийн хорхойтны ижил баярласан. Дээр нь, Серик үнэн сэтгэлээсээ барилддаг. Ёстой нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлалцдаг зан чанарт нь дуртай. Энэ бүхний шагнал нь улсын заан цол болж түүнд ирлээ гэж бодогдоно. Түүний үнэнч сэтгэл, нөхөрлөл, сайн санасны хариуг монгол бөх урамшууллаа. Улсын заан , багын анд Анар нь  Серикийг амлаж, заан цолны босгыг алхуулав. Анарын энэ буянтай  үйлдэл нь Баян-Өлгийчүүд төдийгүй, наадамчин олныг ч баярлуулсан.
Түүхийг сөхвөл:  2019 онд, Улсын баяр наадмын дөрвийн даваанд багын найз Анар, Серик нар тунасан байдаг. Анар 2016 онд, Серик 2017 онд улсын начин цолонд хүрсэн үе. Тухайн үед Анар дээшээ өгсөж барилдаж, амжилт гаргах магадлал өндөр байсан гэдэг. Серик эргэлзэлгүйгээр  Анарт хандаж:-  Чиний бэлтгэл сургуулилалт  сайн байгаа. Тиймээс  найз минь  чи дээшээ зүтгэ гэж хэлээд элэг бүсээ тайлж байсан түүхийг Анар тэгш ойн наадмаар дурслаа.  - Найзыгаа цолны даваанд тулж ирвэл дэмжинэ ээ гэж боддог байлаа. Өнөө жил тийм боломж олдлоо. Найзыгаа улсын заан хэмээх хэцүү давааг хөнгөхөн давуулах болсондоо чин сэтгэлээсээ баярлаж байна гэж наадмын дараа сэтгэгдлээсээ хуваалцлаа. Монгол бөх бол зөвхөн өгөө, аваа биш. Үүний цаана үнэнч нөхөрлөл байдгийг Анар харууллаа. Бөх бол хүн чанар гэдгийг ч үлгэрлэлээ.
Ёстой л аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдгийг үзүүллээ.
Баяр хүргэе, Серик заанд.
Баярлалаа, Анар заанд.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 137 (6869)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17