С.САРУУЛ
Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногоос 15 хувиар нэмэгдсэн. Вирусийн хувилбарын шинжилгээ хийхэд омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдсэн. Ханиах, халуурах, хоолой өвдөх гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч байгааг НЭМГ-аас мэдээллээ. Долдугаар сарын 18-нд 290 тохиолдол бүртгэгджээ. Томуу, томуу төст өвчний халдвар мөн буурахгүй байна. Тухайлбал, амбулаторийн үзлэгийн 9.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа аж.
Нөхцөл байдалтай холбоотойгоор олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатай. Мөн нэмэлт дөрөвдүгээр тунд хамрагдах хэрэгтэйг анхаарууллаа. Гуравдугаар тунд нийслэлийн зорилтот иргэдийн 54 хувь нь хамрагдсан бол дөрөвдүгээр тунд таван хувь нь хамрагджээ. Вакцины нөөц хангалттай байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 33 цэг ажиллаж байна. Мөн хичээл эхлэх үеэр халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна гэв.
Эх сурвалж: www.polit.mn