Б.ДОЛЖИНЖАВ
Халдвар тархаагүй ганц орон хэмээн өөрсдийгөө өргөмжилж байсан Хойд Солонгост олон тооны халдвар бүртгэгдсэн талаар тус улс тавдугаар сарын дундуур зарласан. Азийн зарим оронд COVID-19-ийн шинэ хувилбар тархаж, цар тахлын давлагаа дахин дэгдээд байхад халдварын тархалтыг бууруулснаа Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг даваа гарагт мэдээлэв.
Тус улсад бүртгэгдсэн 4.7 сая халуурах шинж тэмдэгтэй иргэний 99 хувь нь бүрэн эдгэрсэн гэж эрх баригчид нь мэдэгдэв. Тус улсад шинжилгээ авах нөөц бололцоо хомс байгаа ч “Цар тахлын эсрэг авах арга хэмжээ сайжирч, тархалтыг бид албан ёсоор бууруулж чадлаа. Одоогоор халуурах шинж тэмдэгтэй 310 хүн бүртгэгдээд байна” гэж “Korean Central” мэдээллийн агентлаг дамжуулав.
Харин ДЭМБ-ын зүгээс тус улсын энэ мэдэгдэлд эргэлзэж байна. Учир нь тус байгууллагын тооцоолсноор Хойд Америкт халдварын тархалт улам нэмэгдэж, нөхцөл байдал муудсан байх ёстой гэж үзлээ.
Энэ талаар Өмнөд Солонгост төвтэй Хойд Солонгосыг судалдаг Сэжон хүрээлэнгийн захирал Чон Сон чан “Хойд Солонгос цар тахлыг яллаа хэмээн зарлаж байгаа нь хил дамнасан худалдааг сэргээхийн эхний дохио байж магадгүй” гэж “Aljazeera”-д ярьжээ.Зарим ажиглагчид Хойд Солонгос халдварыг бууруулахын тулд маш хатуу хөл хорионы журам баримталсан гэж дүгнэжээ. Вакцинжуулалтын явц сайнгүй байгаа тус улс иргэдээсээ өдөр бүр PCR шинжилгээ авч байна.
Эх сурвалж:Aljazeera