Шри Ланка:Шатахуун авахаар 10 дахь өдрөө хүлээж байна

2022-07-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дампуурлаа албан ёсоор зарласан Шри Ланка улсын ерөнхийлөгч нь эх орноосоо зугтаж, аж амьдрал нь туйлдаа хүрсэн иргэд нь эсэргүүцэн жагсаад хэсэг хугацаа өнгөрлөө. Эдийн засгийн гүн хямралаас үүдэн шатахуунаа импортоор авч чадахгүй болсон тус улсын иргэд шатахуун түгээгүүрийн гадаа олон өдрийн турш дараалан зогсож байна.

Тухайлбал, нийслэл Коломбо хотын шатахуун авах машины цуваа худалдааны төвөөс далайн эрэг хүртэл таван километр үргэлжилжээ. Энэ их урт цуваанд 10 өдрийн турш зогсож байгаа 43 настай жижиг оврын автобусны жолооч Пратеем “Би өнгөрсөн пүрэв гарагаас хойш шатахуун авах дараалал хүлээн машиндаа унтаж байна. Ингэж удаан хүлээчихээд машинаа дүүргэх хэмжээний түлш авч чадахгүй нь. Юу хийхээ үнэхээр мэдэхгүй байна” гэж ярилаа.

Тэрбээр жуулчдад үйлчилдэг автобусны жолооч юм. Өмнө нь Пратеем жуулчдыг хотоо тойрон аялуулдаг байсан бол шатахууны хомсдолоос үүдэн онгоцны буудал хүртэл хүмүүс зөөдөг болжээ. Тэрбээр арав хоног машиндаа хонохдоо хүү болон дүүтэйгээ ээлж сэлгэн цөөн цагаар гэр рүүгээ ирж очсон байна.

Мөн дараалалд зогсож байсан автобусны жолооч Гуна “Би гурван өдөрт нэг удаа ариун цэврийн өрөө орж байна. Учир нь ойролцоох газар бие засахад 20 рупи, шүршүүрт ороход 80 рупи төлдөг” гэв.  Үүнээс гадна бараа бүтээгдэхүүний үнэ 80 хувиар нэмэгдэж, инфляцийн түвшин нь 50 хувь хүрээд байна. Ингэснээр тус улсын мөнгөн тэмдэгт Америкийн доллар болоод бусад мөнгөн тэмдэгтийн эсрэг ямар ч үнэ цэнгүй болж, ханш нь огцом уналаа.

Вэб хөгжүүлэлтийн инженер болоод банкир мэргэжилтэй үеэлүүд түлш авахын тулд нэг хэсэг нь шөнөдөө гэр рүүгээ харьж, нөгөө хэсэг нь машинаа харж үлдэж байгаа талаараа “BBC”-д ярьжээ. Энэ талаар Эванта “Яг одоогийн энэ аймшигтай үйл явцыг үгээр илэрхийлж чадахгүй нь. Машинаасаа эсвэл ойролцоох кафед орж нөтбүүкээ цэнэглэн ажлаа хийхийг хичээж байна. Одоогийн ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Ранил Викремесингх бол өөр нэгэн Ражапаска” гэв.

Тус улсын өмнөх ерөнхийлөгч Готабаяа Ражапакса нь хямралын дараа цэргийн нисэх онгоцоор эх орноосоо дүрвээд байна.  Харин Викремесингхийг парламентаас дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өндөртэй хэмээн үзэж байна. Харин иргэд түүнийг ерөнхийлөгч болохыг нь эсэргүүцэн жагссаар байна.

Гэхдээ шинэ ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон туйлдаа хүртлээ унасан эдийн засгийг сэргээхийн тулд нэлээд их хүч энерги зарцуулах нь тодорхой юм.

 Эх сурвалж:BBC

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

5 цаг 20 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

9 цаг 31 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

9 цаг 41 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

10 цаг 25 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

11 цаг 31 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

14 цаг 58 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

14 цаг 58 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

14 цаг 58 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

14 цаг 58 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

14 цаг 58 мин