Дээд шүүх: Ломбарданд тавьсан хөрөнгийг илүү үнээр худалдсан бол зөрүүг зээлдэгчид буцааж олгоно

2022-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Дээд шүүх ломбардтай холбоотой иргэн хоорондын маргааныг шийдвэрлэжээ. Тус кейсэд, иргэн Г.М нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг Ломбардад өөрийн машиныг барьцаалан 1,400,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцжээ.

Г.М нь гэрээний үүргээ зөрчсөн тул Ломбардын зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,400,000 төгрөг, хүү 494,400 төгрөг, алданги 425,565 төгрөг, нийт 2,320,465 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.М нь “зээлийг буцаан төлсөн” гэж маргажээ.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг, Дээд шүүхээс дараах дүгнэлтийг хийж, хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Хуулийн тусгайлсан зохицуулалтын дагуу ломбардаас мөнгө зээлсэн хүн зээл төлөх хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд ломбардын зүгээс барьцааны хөрөнгийг худалдах талаар зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх ба үүнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, зээл, зээлийн хүүг төлүүлнэ. Хэрэв ломбард барьцаанд тавьсан хөрөнгийг төлөх ёстой төлбөрөөс илүү үнээр худалдсан бол үлдсэн мөнгийг зээлдэгчид буцааж олгох үүрэгтэй. (Иргэний хуулийн 286.3)

Хэдийгээр, талууд зээлийн гэрээндээ алданги төлөхөөр харилцан тохиролцсон боловч Ломбардын зүгээс дээрх хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу хийх ёстой үйлдлээ хийлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд алданги тооцон шаардаж байгаа нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, Ломбард нь өөрөө хуульд заасан үйлдлийг хэрэгжүүлээгүйгээс хугацаа хэтрүүлсэн тул анз (алданги) авах эрхээ алдсан гэж үзжээ. (Иргэний хуулийн 224.2.3)   

Дээрх үндэслэлээр Улсын дээд шүүх иргэн Г.М-ээс үндсэн зээлийн үлдэгдэл болон хүүг гаргуулахаар, харин Ломбардаас нэхэмжилж буй алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

5 цаг 17 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

9 цаг 28 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

9 цаг 38 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

10 цаг 21 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

11 цаг 27 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

14 цаг 55 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

14 цаг 55 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

14 цаг 55 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

14 цаг 55 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

14 цаг 55 мин