ШӨХТГ-аас шатахуун импортлогчдод шаардлага хүргүүллээ

2022-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Хэрэглэгчээс ирүүлсэн болон цахим орчинд гарсан мэдээллийн дагуу Стандарт, хэмжилзүйн газартай хамтран шатахуун түгээх газруудын АИ-92 автобензиний түгээгүүрийн хошууны шахалт(дутуу шахалт)-ын хэмжээнд хяналт шалгалт хийлээ. Шалгалтад Баянзүрх дүүргийн VIII хороонд байрлах “Петровис ШТС-23”, XI хороонд байрлах “Тэс петролиум ШТС-91”, XII хороонд байрлах “МТ ШТС-14”, “Жаст ойл ШТС-11”, “Шунхлай ШТС-14”, Налайх дүүргийн I хороонд байрлах “МТ ШТС-152”  шатахуун түгээх станцуудыг хамруулсан байна. 

“Чулуун овооны Петровис ШТС-аас АИ-92 автобензин худалдан авахад хий шахсан. 45 литр ордог банкинд 48 литр бензин орсон” гэх иргэний гомдлын дагуу “Петровис ШТС-23”-д шалгалт хийлээ. Эталон мерникд 5-10 литр АИ-92 автобензин шахаж MNS 3015:2014 стандартын дагуу шалгахад зөрчилгүй тухайн хэмжээндээ зааж, лац хөндөгдөөгүй хэвийн байв.

Магнай трейд, Шунхлай, Петровис, Тэс петролиум компаниудын шатахуун түгээх газруудад хяналт хийж үзэхэд шатахууныг заасан хэмжээнд бүрэн шахаж байсан. Ямар нэг зөрчил дутагдал илрээгүй байна.

Зарим шатахуун түгээх газруудын хувьд гомдол маргааныг газар дээр нь шуурхай шийдвэрлэхэд хэрэглэх хэмжилтийн сав байхгүй, дотоод хяналтын баг ирэхийг хүлээж цаг алдах нөхцөл байдал байна. Иймд шатахуун түгээх газрууд хэмжилтийн сав тогтмол байлгах, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх талаар дотоод хяналтын журмаа сайжруулах, дотоод хяналтыг тогтмол хийж байх талаар албан шаардлага хүргүүллээ. Иргэд хэрэглэгчдэд шатахууны шахалттай холбоотой эргэлзээтэй асуудал гарсан тохиолдолд тухайн ШТС-аас хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь хэмжиж шалгахыг шаардах хэрэгтэй юм. 

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

5 цаг 12 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

9 цаг 23 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

9 цаг 33 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

10 цаг 17 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

11 цаг 23 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

14 цаг 50 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

14 цаг 50 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

14 цаг 50 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

14 цаг 50 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

14 цаг 50 мин