С.САРУУЛ
Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух нийт долоон маршрутаар алба хаагчид Цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэхдээ нийт 26055 иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 6244 ширхэг тараах материал тарааж, голын эрэг дагуу байрласан 1478 автомашиныг эргээс холдуулсан.Урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хугацаанд гол, усны осолд өртөж болзошгүй 5 иргэний амь насыг авран хамгаалж, голын усанд суусан хоёр автомашиныг татаж гаргаж аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Эх сурвалж: www.polit.mn