Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн явцтай танилцлаа

2022-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд ажиллаж, тус сумын нэгдүгээр багийн нутаг Шижигтийн хавцал хэмээх газарт “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн явцтай танилцлаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болж импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч, найдвартай эх үүсвэртэй болох юм.
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, 90 мегаваттын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, 220 мегаваттын Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллаж буй.  
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр улсын тусгай хэрэгцээнд авсан газар нутагт тухайлбал, Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт Ховд голын баруун захаар амьдарч буй 270 айл өрх төслийн нөлөөлөлд өртөхөөр байгааг тогтоосон.
Эрчим хүчний салбараа хараат байдлаас гаргах, шинэ эх үүсвэрүүд барих, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ дийлэхгүйд хүрсэн энэ салбарын үйл ажиллагааг нөхөж сэлбэх асуудал Монгол Улсын хувьд нэгдүгээрт байна. Энэ салбарт дэм болгож байгуулах хэд хэдэн станцын нэг нь яах аргагүй баруун бүсийн эрчим хүчний ачааг үүрэлцэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц юм. Салбарын хараат байдлыг засаж арилгахад энэ станц том хувь нэмэр үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.
Ерөнхий сайдын 2021 оны 06 дугаар сарын 24-ний 112 дугаар захирамжаар төслийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг Эрчим хүчний сайдаар ахлуулан холбогдох аймгийн Засаг дарга нар, яамдын газар хэлтсийн дарга нарыг оролцуулан байгуулсан.
Ажлын хэсэг нь төсөлд дэмжлэг үзүүлэх асуудлаар хоёр удаа хуралдсан бөгөөд төслийн нөлөөлөлд өртөж буй айл өрх, соёлын өвийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн Цагааннуур боомтод ажиллалаа.

Эх сурвалж:www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

11 цаг 31 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

11 цаг 36 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

12 цаг 45 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

14 цаг 20 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

17 цаг 15 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

22 цаг 3 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

22 цаг 3 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Уржигдар 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Уржигдар 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Уржигдар 11 цаг 40 мин