Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослоор 25 хүн бэртэж, зургаан хүн нас баржээ

2022-07-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 675 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 392 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 18 хүн, Орон нутагт долоон хүн гэмтжээ.

Ослын улмаас нийслэлд хүний амь хохироогүй, орон нутагт зургаан хүний амь хохирсон байна. 

Нийслэлд:

Явган зорчигч хэлбэрээр найман хүн гэмтсэнээс, дөрвөн хүүхэд гэмтэж бэртсэн байна. 

Мөргөлдөх хэлбэрээр дөрвөн хүн гэмтсэн.

Мотоциклтой нэг хүүхэд гэмтсэн

Зорчигч гурван хүн гэмтэж бэртсэн байна.

Орон нутагт 

Мөргөлдөх хэлбэрээр таван хүн гэмтсэнээс нэг хүүхэд гэмтсэн. таван хүний амь хохирсон

Онхолдох хэлбэрээр хоёр хүн гэмтэж,  нэг хүний амь хохирсон. Тухайлбал: 

2022.07.13 11.05 цагт Төв аймаг Баян суманд Х.Саното-8 автомашин  Т.Highlander автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч гурван хүний амь нас хохирч, гурван хүн гэмтэж бэртсэн байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 329 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол ес бүртгэгдсэнээс жолооч-5 холбогдож, явганаар дөрвөн хүн зам тээврийн осолд холбогдсон байна.  

Баяр наадмын өдрүүдэд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамрагдан цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж ажиллан иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчих нөхцлийг ханган ажиллаж байна.

Орон нутгийн замд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул иргэд жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэт ядарсан нойр дутуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн жолооч биш жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

"Аажуу явбал аяндаа хүрнэ дээ"

зочин
Монголын төрийн бодлого мөн дөө ард иргэдээ 9 хоног амраах нэрийдлээр 6 хүний алтан амийг золигт гаргаж 25 хүнээ эрэмдэг зэрэмдэг болгочих нь тэр энэ эцэс төгсгөлгүй наадамад архидалтийг хэзээ болих юм бол доо хөдөө орон гутгаар цул архидалт уулын амуудаар дүүрсэн архидалт хар тамхидалт эцэс төгсгөлгүй үргэлжилсээр байна ш дээ
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

11 цаг 43 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

11 цаг 48 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

12 цаг 57 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

14 цаг 31 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

17 цаг 27 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

22 цаг 15 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

22 цаг 15 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Уржигдар 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Уржигдар 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Уржигдар 11 цаг 40 мин