Чикаго хот дахь монголчууд наадмаа нижгэр тэмдэглэлээ

2022-07-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 АНУ-ын Чикаго хот орчимд амьдарч буй монголчуудын "Монгол Наадам-Чикаго 2022" үндэсний баяр наадмаа энэ сарын 10-ны өдөр өргөн дэлгэр ёслол төгөлдөр зохион байгууллаа.

Наадмын хүчит бөхийн барилдаанд 64 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат, Самбо бөхийн ОУХМ, Ш.Энхжавхлан түрүүлж, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, сумын заан, чөлөөт бөхийн ОУХМ Б.Анхбаяр үзүүрлэж, Увс аймгийн Түргэн сумын харьяат, Улсын начин А.Эрхэмбаяр, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ, залуу бөх Х.Ундрахбаяр нар шөвгөрчээ.

Харин шагайн харваанд 30 орчим харваач цэц мэргэнээ сорьсноос Монгол үндэсний шагайн харвааны багийн харваанд

Тэргүүн байрт Аймгийн мэргэн С.Чинзориг ахлагчтай "Хасаа" баг,

Дэд байранд Аймгийн мэргэн Ц.Цогтбаатар ахлагчтай "Чандмань" баг,

Гутгаар байрт Аймгийн мэргэн Н.Тогтуун ахлагчтай "Сүлд"багууд шалгарч наадамчин олноо баясгалаа.

Шагайн хувийн цуваа харваанд Тэргүүн байрт Аймгийн дэд мэргэн Батцэнгэл,

Дэд байрт Аймгийн мэргэн Цэрэнтогтох,

Гутгаар байранд Аймгийн гоц мэргэн Эрдэнэбат нар шалгарлаа.

Мөн Үндэсний сурын харвааг энэ жил анх удаа зохион байгууллаа. Эрэгтэйчүүдээс сурын харваанд Н.Батбагана түрүүлж, хоёрдугаар байранд АНУ-ын иргэн Флойд, гутгаар байранд 3.Баттулга шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн харваанд тэргүүн байранд Я.Оюун шалгарчээ.

Баяр наадмын хүрээнд "Дээлтэй Монгол" арга хэмжээ болж, наадамчин олныг хамруулж, үндэсний дээл, хувцсаа ёслол төгөлдөр өмссөн иргэд болон холоос зорьж ирсэн Буриад зон олноос өргөмжлөн шалгарууллаа. Монгол хувцастай шилдэг гэр бүлээр Ч.Нармандахын гэр бүл шалгарч, шилдэг хосоор Б.Ганпүрэвийн гэр, шилдэг загварын хувцас н.Туяагэрэл, Т.Буянтогтох охин Б.Мандуухай нарын хамтаар шалгарлаа.

Чикаго хотод анх удаа зохиосон "НААДАМ” хөгжмийн фестивальд Монголоос “Айзам” хамтлаг, Сан-Франциско хотоос Цадиг хамтлаг, Чикаго хотод ажиллаж амьдарч буй BX, Мэх захгүй, Child of Vision гэх мэт хоёр улсын уран бүтээлчид оролцсон байна.

 Эх сурвалж:www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

11 цаг 22 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

11 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

12 цаг 36 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

14 цаг 11 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

17 цаг 7 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

21 цаг 54 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

21 цаг 54 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Уржигдар 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Уржигдар 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Уржигдар 11 цаг 40 мин