Б.ОД
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 75 тохиолдол шинээр батлагджээ.
Илэрсэн тохиолдлуудын 52 нь Улаанбаатар хотод, 23 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 930418 болж нэмэгдэв.
Тодруулбал, сүүлийн 24 цагт Улаанбаатарт 52, Өмнөговь аймагт 16, Ховд аймагт долоон тохиолдол батлагджээ. Өчигдөр буюу долдугаар сарын 13-нд Өмнөговь аймагт мөн 16 тохиолдол бүртгэгдсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn