ТАНИЛЦ: Эрлийз морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан шандаст хүлгүүд

2022-07-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын "Уяачдын наадам" өнөөдөр болж байна. Үдээс өмнө эрлийз морьдын дээд, дунд, бага насанд түрүүлж, айрагдсан морьдыг танилцуулъя.

Дээд нас

Уралдаанд нийт 130 эрлийз дээд насны морьд бүртгүүлснээс 103 морьд гарааны зурхайгаас хөдөлсөн.

Түрүү: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Сэрээтэрийн Баярсайханы 309 дугаартай бор (унаач: Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)

Аман хүзүү: Төв аймгийн Заамар сумын уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийгийн 922 дугаартай зээрд (унаач: Дагвасүмбэрэлийн Амартүвшин, 12 настай, эрэгтэй)

Айргийн гурав: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач МУТМУ Х.Бат-Эрдэнийн 77 дугаартай хээр (унаач: Төмөрсүхийн Энгүүн, есөн настай, эрэгтэй)

Айргийн дөрөв: Ховд аймгийн Мянгад сумын уяач Мэндсайханы Анандын 930 дугаартай хээр (унаач: Батсүхийн Намжилцогт, 11 настай, эрэгтэй)

Айргийн тав: Архангай аймгийн Чулуут сумын уяач Цэдэнсодномын Энхболдын 1888 дугаартай хээр (унаач: Мэгзэрийн Ууганбаяр, 11 настай, эрэгтэй)

Дунд нас

Уралдаанд 163 эрлийз дунд насны морьд бүртгүүлж 121 морьд гараанаас хөдөлжээ. 

Түрүү: Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын 1017 дугаартай халтар (унаач: Энхтайваны Баярмагнай, 13 настай, эрэгтэй)

Аман хүзүү: Увс аймгийн Тэс сумын уяач Жавын Бэгзийн 655 дугаартай хээр (унаач: Норжилмаагийн Зол-Эрдэнэ, 10 настай, эрэгтэй)

Айргийн гурав: Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Гансүхийн Хадбаатарын 1055 дугаартай бор халзан (Хишигбаатарын Өсөхбаяр, 11 настай, эрэгтэй)

Айргийн дөрөв: Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Цэрэндоржийн Амарсанаагийн 481 дугаартай хүрэн (унаач: Алтангэрэлийн Ууганбаяр, найман настай, эрэгтэй)

Айргийн тав: Завхан аймгийн Яруу сумын уяач МУТМУ Дашзэвэгийн Дагвадоржийн 1303 дугаартай чандаг бор (унаач: Дуламсүрэнгийн Баасанням, 13 настай, эрэгтэй)

Бага нас

Уралдаанд 204 эрлийз бага насны морьд бүртгүүлж 153 морьд гараанд гарлаа. 

Түрүү: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач МУАМУ Мягмарсүрэнгийн Алтан-Очирын 417 дугаартай сартай хээр (Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)

Аман хүзүү: Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Баатарсайханы Дөлгөөний 777 дугаартай хүрэн халзан (Буян-Оршихын Энхбаяр, 11 настай, эрэгтэй)

Айргийн гурав: Дорноговь аймгийн Өргөн сумын уяач Гончигийн Амгаланбаатарын 1185 дугаартай бор халзан (унаач: Мөнхнарангийн Наранмөнх, 12 настай, эрэгтэй)

Айргийн дөрөв: Дорнод аймгийн Цагаановоо сумын уяач Гүнсэнгийн Чулуунбаатарын 113 дугаартай сартай хээр (унаач: Сайнзаяагийн Сайнсанаа 12настай, эрэгтэй)

Айргийн тав: Архангай аймгийн Тариат сумын уяач Чулуунбатын Мөнгөнсүхийн 1616 дугаартай хул алаг (унаач: Мөнгөний Мөнгөнзул, 12 настай, эрэгтэй)

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

7 цаг 5 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

11 цаг 16 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

11 цаг 26 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

12 цаг 10 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

13 цаг 16 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

16 цаг 43 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

16 цаг 43 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

16 цаг 43 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

16 цаг 43 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

16 цаг 43 мин