Тэрбумтнуудын хүлээж буй алдагдал

2022-07-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

2022 он олон хүний ​​хувьд хүнд жил болж байна. Санхүүгийн хүндрэлүүд хүн бүрт биш юмаа гэхэд хоёр хүний нэгд нөлөөлж байна. Дэлхийн тэргүүн баячуудад хүртэл. Bloomberg мэдээллийн агентлаг манай гарагийн баячуудын хохирлыг тооцоолжээ. Баячууд хэзээ ингэж ядуурч байсныг санахад бэрх.

 

Чанпэн Жао

 

Дэлхий дээрх таван зуун баян хүн 2022 он гарснаас хойш 1.4 их наяд ам.доллараа алджээ. Тус агентлагийн мэдээлснээр тэдний тав нь нийт 345 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Binance криптовалютын биржийг үндэслэгч Чанпэн Жао хамгийн их буюу 85.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.

 

Элон Маск

Элон Маск 73.2 тэрбум долларын алдагдалтай хоёрдугаарт жагсчээ.

 

Жефф Безос

Гуравдугаарт Amazon-ийг үндэслэгч Жефф Безос 65.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.

 

Марк Цукерберг

Дөрөвдүгээр байрыг Марк Цукерберг эзэлж, данс нь 64.4 тэрбум доллараар буурсан байна.

 

Бернард Арно

Ядуурсан тэрбумтнуудын жагсаалтын тавдугаарт бизнес эрхлэгч, Louis Vuitton Moet Hennessy группын ерөнхийлөгч Бернард Арно жагсч,  56.8 тэрбум доллар алдсан байна. Саяхан тэрбээр дэлхийн хамгийн баян хоёр хүний нэгээр шалгарч байсан.

Өдгөө 72 настай Б.Арно өнгөрсөн жил Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безостой энэхүү өргөмжлөлийг хуваалцжээ. Бизнес эрхлэгч нь Christian Dior, Louis Vuitton, Givenchy, Hennessy болон бусад брэндээр тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Францын үндэстэн дамнасан компанийг эзэмшдэг. Б.Арно 1989 оноос хойш тус корпорацийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Түүний гэр бүлийн бүх гишүүд тус компанид ажилладаг.

Эх сурвалж: polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17