Солонгост ажлын байрны дарамт дахин нэмэгдэв

2022-07-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Үндэсний хэмжээнд өнгөрсөн жилийн зургадугаар сард 1000 хүнийг хамруулж хийсэн цахим судалгаагаар Солонгосын оффисын ажилчдын 30 орчим хувь нь ажлын байрны дарамтад өртдөг гэсэн дүн гарчээ. Хамгийн сүүлд “Embrain Public” судалгааны байгууллагын хийсэн судалгааг ням гарагт олон нийтэд танилцуулав. Оролцогчид ажлын байрандаа удирдлагын бэлгийн дарамт, хэл ам, бие махбодын хүчирхийлэлд өртдөг талаараа ярьсан байна. Тухайлбал, судалгаанд оролцсон нэг ажилтан “Манай хэлтсийн ахлагч ажилчдаа харааж, заналхийлдэг. Нэг удаа дарга уусан үедээ шөнийн цагаар бэлгийн харилцаанд орохыг уриалсан агуулгатай мессеж бичсэн” гэж ярьжээ. Бусад хүн ажлын байран дээрээ гадуурхагдсан, хамт олныхоо өмнө даргаараа доромжлуулж байсан тухайгаа ярьжээ. 


Мөн тэд энэ дарамтны талаар мэдээлсэн тохиолдолд торгуульж, хэлтсээ сольж, зарим нь ажлаасаа халагдсан байна. Тиймээс ийм байдалд орохоос айсандаа ихэнх ажилтан энэ асуудлын эсрэг ямар ч арга хэмжээ авахаа больдог байна. Зарим нэг нь ажлаасаа гардаг ч дараагийн байгууллагад нь өмнөх байгууулагадаа элдэв дарамтад өртөж байсан талаарх мэдээлэл очих вий хэмээх айдас нь тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг байна. Эмэгтэйчүүд болон цагийн ажилчид удирдлага болон менежерүүдийнхээ дарамтад орж, ажлын байрны хүчирхийллийн хохирогч болох эрсдэл өндөр байгаа тухай судалгаанд дурджээ. Үүнээс тэдний сэтгэл зүй их гэмтэж, бүтээмж буурах, нойргүйдэх, улмаар сэтгэл гутралд өртөх гэсэн олон асуудалтай нүүр тулгардаг тухайгаа судалгаанд оролцогчид ярьжээ.


Солонгосын ажлын байрны дарамт энэ бүхнээр хязгаарлагдахгүй. Ажлын ярилцлагын үеэрх хүйсийн ялгаварлан гадуурхалт, эмэгтэйчүүдээс гэр бүлтэй эсэх, хүүхэд хэзээ гаргах талаар асуух нь Солонгост гардаг хэвээр байна. Өмнөд Солонгост доод албан тушаалтнуудаа дээрэлхдэг бизнес, улс төрийн салбарынхныг “гапжил” хэмээн нэрлэдэг байна. Экс ерөнхийлөгч Мүн Жэ Ин үүнийг  “ажлын байрны гажуудал” хэмээн нэрлэж, зогсоохоо амлаж байв. Дарамталсан талаар нь гомдол гаргаснаас ажилтанг халбал удирдлагыг 30 сая вонноор торгох эсвэл гурван жил хорих хуулийг Солонгос 2019 онд баталсан. Үүний дараа болон хөл хорионы үеэр энэ төрлийн дарамт буурсан. Гэвч танхимаар ажилллаж эхэлсэнтэй холбоотой бэлгийн дарамттай холбоотой гомдол сүүлийн саруудад дахин ихэсчээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 6. ЛХАГВА гараг. № 132 (6864)

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17