БРИКС нь G7-ийн өөр хувилбар болох уу?

2022-07-04
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Геворг Мирзоян

ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор

 

“Хүмүүс хохирч байгаа дэлхийн энэ хямрал нь бүхэлдээ гэдэс нь унжсан улстөрчдөөс үүдэлтэй гэдгийг ойлгох нь жигшүүртэй юм”. G7-ийн уулзалтын үеэр барууны удирдагчид В.Путиныг хэрхэн дуурайх  (хүрэмээ тайлах, морь унаж,  цээжээ ил харуулах) талаар хэлэлцүүлэг хийснийг Оросын сэтгүүлч Марина Ахмедова ийнхүү тайлбарлажээ.

Орчин үеийн ертөнцөд өөрсдийгөө тунхагласан G7-ийн Удирдах зөвлөлийн орнуудад өөр хийх зүйл байхгүй бололтой. Европт дайн байхгүй, Барууны хориг арга хэмжээнээс үүдэлтэй хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж Африкт өлсгөлөн байхгүй, бүс нутаг, дэлхийн мөргөлдөөний аюул дэлхий нийтийг хамраагүй байгаа л даа. Гэтэл барууны удирдагчид яаж В.Путинээс илүү харагдах талаар л санаа зовж байна. Хэрэв Украины талбарт биш, олон тэрбум хүмүүсийн нүдэн дээр биш юм бол (ОХУ Украин дахь даалгавраа хэрхэн хэрэгжүүлж байгааг харж байгаа) ядаж G7 уулзалтын ширээний ард илүү харагдая.

Энэхүү өвөрмөц хэлэлцүүлгийг харахад дэлхий дахинд өөр, бүтээлч удирдагчийн эрэлт хэрэгцээ гарч байна. Ямар ч улс (Хятад хүртэл) дэлхийн засаглалыг хэрэгжүүлэхэд хангалттай эдийн засаг, улс төр, цэрэг, хүчтэй хүсэл зоригийн нөөц байхгүй тул энэ ачааг үүрэхэд бэлэн бүлэг улс хэрэгтэй байна. Мэдээжийн хэрэг, цэвэр онолын хувьд энэ бүлэг нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудын дундаас дэлхийн хамгийн том эдийн засгийг төлөөлдөг G20 (Их хорь) болж чадна. Гэсэн хэдий ч гол асуудал нь G20-д нөгөө л гадаад төрхөөрөө В.Путинтэй өрсөлдөх хүсэлтэй хүмүүс багтсан байгаа. Тэгээд тэд Оросын удирдагчийг оролцогчдын жагсаалтаас хасахыг шаардаж, Индонезид болох "G20"-ийн ээлжит дээд хэмжээний уулзалтыг утгагүй болгож байна. Индонезичууд татгалзаж, В.Путинд урилга илгээсэн бөгөөд түүний туслах Юрий Ушаковын хэлснээр тэрбээр уг арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байна. Одоо барууны орнууд дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрийг дэлхийн эдийн засаг, улс төрийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээс Украины алиалагчдын ашиг тус руу шилжүүлэхийн тулд Владимир Зеленскийг Индонезид урихыг шаардах байх.

Үгүй ээ, "Удирдах зөвлөл"-д дэлхийн асуудалд нухацтай ханддаг улсуудыг оруулах ёстой. Хэнд ч юу ч нотлох шаардлагагүй, хэнд ч юу ч заах шаардлагагүй. Өөр хоорондын ялгааг хүндэтгэж, харилцан хүндэтгэх, бүрэн эрхт байдалд суурилсан нийтлэг үндэслэлийг эрэлхийлдэг улс орнуудыг оруулах.

 

Үнэндээ өнөөдөр ийм цорын ганц байгууллага бол Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийг нэгтгэдэг форум болох БРИКС юм. Бүс нутагтаа тэргүүлэгч бүрэн эрхт улсууд. Өөрсдийн үндэсний ашиг сонирхолд тулгуурласан бодлого явуулахын зэрэгцээ олон улсын эрх зүйн хэм хэмжээг хүндэтгэж, Америкийн амбицаар сүйрсэн олон улсын харилцааны дэлхийн тогтолцооны үлдэгдлийг хадгалахыг хичээдэг.

Мэдээж барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ форматыг гуйвуулж, гадуурхахыг оролддог. Германы Die Welt сэтгүүл БРИКС-ийг барууны эсрэг блок гэж нэрлэдэг боловч энэ нь тийм биш юм. Энэтхэг ч, Өмнөд Африк ч, Бразил ч тийм улс биш. Тэгээд ч Орос, Хятад хоёр хатуухан хэлэхэд барууны эсрэг улс биш. Москва ч, Бээжин ч АНУ, Европтой зөрчилдөж буйг оршин тогтнох шалтгаан гэж үздэггүй, харин эсрэгээрээ барууны орнуудтай энх тайван, эрх тэгш харилцаа тогтоох зорилготой юм.

Өрнөдийн дарамт шахалт, барууны номер 1, 2 дайснууд (Орос, Хятад) БРИКС-д байгаа хэдий ч БРИКС+ дээд хэмжээний уулзалтад өөр 13 улс оролцов. Эдгээрийн дотор Алжир, Аргентин, Египет, Индонез, Иран, Малайз, Тайланд, Эфиоп зэрэг бүс нутгийн удирдагчид байсан. “Өнөөдрийн уулзалтад оролцож буй улс орнууд тэгш эрх, шударга ёс, бие биенээ хүндэтгэх зарчимд суурилсан, дэлхийн худалдаа, санхүүг саад бэрхшээл, улс төрийн шалтгаантай хязгаарлалтаас ангид байлгахын тулд жинхэнэ ардчилсан олон туйлт дэг журмыг тогтоохын төлөө байна” гэж Владимир Путин хэлэв.

Түүгээр ч барахгүй Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес өөрийн улс орноо "дэлхийн хүн амын 42 хувь, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувийг бүрдүүлсэн энэ бүлэг үндэстнүүдийн" бүрэн эрхт гишүүн болохыг хүсч байгаагаа тодорхой илэрхийлэв. Иран улс БРИКС-т элсэх болсноо албан ёсоор зарлав. Тиймээс БРИКС-ийн удирдагчид ойрын ирээдүйд эгнээгээ өргөжүүлэх талаар бодох хэрэгтэй болно. Гэхдээ БРИКС-ийг үнэхээр хүчирхэгжүүлэх улс орнуудыг оруулах (Өмнөд Америкийн Бразилийн дараа ордог томоохон Аргентин гэх мэт), түүнээс биш орсон гэх нэр зүүх биш. Мөн байгууллагын нэрийг өөрчлөх тухай. Үргэлж шинэ үсэг нэмээд байлтай биш.

Гэсэн хэдий ч, БРИКС өргөн хүрээгээ тэлэхээс гадна дотогшоо гүнзгийрэх шаардлагатай болно. Дэлхийн санхүү, улс төрийн тогтолцооны өнөөгийн задрал нь тухайн байгууллагаас төрийн захиргааны зарим төрлийн зэрэгцээ бүтцийг (банк, төлбөр тооцооны систем гэх мэт) бий болгохоос гадна эдгээр бүтцийг утга агуулгаар дүүргэхийг шаарддаг. За тэгээд дэлхийн "Удирдах зөвлөл"-ийн чиг үүргийг өөртөө авах улс төрийн хүсэл зориг хэрэгтэй. Гэдэс нь унжсан хүмүүсээс удирдлагыг авах.

Эх сурваж:vz.ru

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

22 цаг 19 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

23 цаг 58 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин