Б.Мөнхтөгс: Цагаа зөв зохицуулах дадлыг практик буудлага суулгасан

2022-06-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Практик буудлагын спортоор хичээллэснээр хурд, хүч, цэц мөн ой тогтоолт сайтай болдог. Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Практик буудлагын III түвшний шүүгч, дэд мастер Б.Мөнхтөгсийг урилаа. Тэрбээр2019 оны эмэгтэйчүүдийн улсын аваргаар тодорч I зэргийг хүртэж, 2020, 2021 онд дивизионоороо гуравдугаар байранд орж дэд мастер цолыг хүртэж, гурван удаагийн спанпарт ангилалд хошой аварга, 2019 оны топ буудагчаар шалгарсан шилдэг тамирчны нэг юм.

 

-Анх хэдэн онд практик буудла­гаар хичээллэж эхлэв. Юу нь таныг эргэлт буцалтгүй татсан юм бэ?

-2019 оны нэгдүгээр сард манай нөхөр А.Арслан клубээ байгуулаад намайг ирээрэй гэсэн юм. Тухайн өдөр нь очиж амжаагүй ч дараа долоо хоногт нь очсон. Түүнээс хойш энэ спортоор хичээллээд арваннэгдүгээр сар хүртэл тасралтгүй бэлтгэл хийгээд тэмцээнүүдэд оролцсон. Хүүхэдтэй болоод хэсэг хугацаанд засварлаад 2020 оны зургаан сард хүүхдээ төрүүлээд хоёр сарын дараагаас бэлтгэлээ хийж эхэлсэн. Тэмцээнд оролцоод амжилт үзүүлэхээр түүнээсээ урам авч цаашаа бэлтгэл хийх сэдэл төрдөг.

-Таны хувьд буудлагаар хичээллэх үедээ ямар мэдрэмж авдаг вэ?

-Энэ спортын хувьд хүн өөрөө өөртэйгөө тулж ажиллаж сурдаг. Тэмцээнд оролцох үед хэнтэй өрсөлдөх нь чухал биш өөрийгөө ялан дийлж, сэтгэлзүй, бие махбодио удирдах чадвартай болдог. Буудлагын спорт хүнд төлөвшил суулгадаг.

-Хүнд бэрхшээлтэй зүйлс тулгарч байв уу. Түүнийгээ яаж даван туулж байв?

-Ямар ч төрлийн спорт эрэгтэй эмэгтэй гэсэн хүйсийн ялгаа гардаг бол энэ спортод тийм ойлголт байдаггүй.Учир нь биеийн хүч гэхээсээ илүүтэйгээр оюуны спорт юм. Онооны систем нь шагналт байрны эмэгтэйг тусад нь урамшуулдаг. Харин илүү мундаг байвал эрэгтэйчүүдээ ч давж гарч болдог спорт. Эрэгтэйчүүд сайн биш бол эмэгтэйчүүд нь эрэгтэй ангилалд түрүүлэх боломжтой. Тиймээс бэрхшээл гэхээсээ илүүтэйгээр яаж илүү сайн буудах вэ гэдэг нь онцлог юм.

-Хичээллэж эхэлсний дараагаар хүн ямар нэгэн байдлаар сэтгэл гутралд ордог гэдэг. Үүнийг та яаж даван туулсан бэ?

-Энэ спортыг амархан гэж боддог. Гэтэл хүүхдүүд, эмэгтэй, эрэгтэй хүмүүс бүгд сэтгэлзүйн хямралд ордог. Үүнийгээ давж чадсанаар жигд түвшний тамирчин болдог. Гэхдээ ихэнх тамирчид энэ мөчлөгийг давж чадалгүй унадаг. Хүний тархинд олон мэдээллийг өгөөд эхлэхээр унадаг, бүдэрдэг. Түүнийгээ давж сурна гэхдээ буцаад унана. Эцэст нь том зургаараа өсөлт байдаг. Үүнийг давж чадсанаараа сэтгэл гутралаа давж гарна.

-Тамирчин хүн амжилт үзүүлээд эхлэхээрээ алдаа гаргахаас эмээдэг байх. Үүнийгээ хэрхэн мэдэрч засахыг хүсдэг вэ?

-Хамгийн анхны эмэгтэй зэрэгтэй тамирчин болсон. Түүний дараа тэмцээнд орохоор өмнө байсан “би”-гээс илүү үүрэг хариуцлага нэмэгддэг. Алдчихаараа сэтгэлээр унадаг. Хүмүүсийн өмнө үүрэг хүлээчихээд түүн шигээ байж чадахгүй болохоор өөрийгөө чамлаж эхэлдэг. Гэхдээ ийм зүйлээс болоод шантарчих юм бол өдийг хүртэл явсаны хэрэг юу байна гэж бодох хэрэгтэй. Тиймээс сэтгэлзүйдээ ялагдчихвал хүмүүст ялагдана гэсэн үг. Энэ спортын хувьд өөртөө ялагдахгүйн тулд цагаа зөв зохицуулж, сайн менежмент хийдэг нэгэн болгодог. Өөр зүйлд төвлөрөхгүй байх хэрэгтэй. Өөр зүйлд төвлөрөх, анхаарал хальт хандуулахад л ялагдалд хүрдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 123 (6855)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17