Б.Сувданзаяа: Мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр жижиг зүйлс хийгээрэй

2022-06-10
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

"Өөр зочин" “Miss Mongolia-2022” тэмцээний дэд байрын шагналт  Б.Сувданзаяаг онцолж байна.

 

-“Miss Mongolia-2022" тэмцээнд амжилттай оролцож, дэд байрт шалгарлаа. Тухайн үеийн мэдрэмжээ эргээд хуваалцвал?

-“Miss Mongolia-2022”  анхны том тэмцээн маань байсан. Өмнөговь аймгаа төлөөлөн амжилттай оролцсондоо баяртай байна. Намайг хамгийн их хайрлаж, дэмжиж загварын салбарт хөтөлж оруулсан ачтан бол миний ээж. Ээжтэйгээ баярын сэтгэгдлээ хуваалцах мөч үнэхээр жаргалтай байлаа. Мөн цаашдаа илүү сайн  хичээх урам авсан. Тэмцээний туршид  их зүйл сурч, туршлагатай хуримтлууллаа.

-Тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт л үзэгчдэд нээлттэй болсон. Тэмцээн нийтдээ хэр хугацаанд үргэлжилсэн бэ?

-Энэ жилийн тэмцээн албан ёсоор тавдугаар сарын 8-аас эхэлсэн. Сарын хугацаанд үргэлжилж  зургадугаар сарын 4-нд эцсийн шалгаруулалт болж өндөрлөлөө. Оролцогчдоос ур чадвар, авьяас, хөдөлмөр, гоо сайхан гээд багагүй зүйл шаардсан. Миний хувьд алхам тутамдаа оролцогч охид болон зохион байгуулагчдаас суралцаж, амьдралдаа нэгэн сайхан дурсамж бүтээсэндээ баяртай байна.

-Таны бодлоор энэ удаагийн тэмцээний онцлог юу байв?

-Энэ удаагийн тэмцээн Монгол орон даяар оролцох хүсэлтэй бүх гоо охидод  нээлттэй байдлаар цахим  бүртгэл явуулсан юм. Нийт 150 гаруй охиноос  сонгон шалгаруулж, сүүлийн шатанд 15 шилдэг  оролцогч өрсөлдсөн. Үүнээс 11 нь орон нутгийг төлөөлсөн нь бас нэг амжилт, онцлог байсан болов уу.  Өмнөх жилүүдийг бодвол энэ жилийн тэмцээн нь илүү өргөн цар хүрээг хамарсан гэж хэлж болно.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?

-Өрсөлдөхөөс илүү найзууд болж, бие биенээсээ суралцаж чадсан. Мөн оролцогч бүр өөрийн онцлогтой. Харилцан адилгүй хүмүүжил, зан ааш, хандлагатай байсан. Үүнээс  Орхон аймгаас оролцсон  н.Бямбалхагвыг онцолмоор байна. Түүний хувьд чадварлаг, дотроосоо гэрэлтдэг, бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг чанар нь надад их таалагдсан.

-Сургуульдаа сурахын хажуугаар хичээл, тэмцээнээ хэрхэн зохицуулж байв?

-Би МУБИС-д Сэтгүүлч мэргэжлээр сурдаг. Тэмцээний үеэр цагаа зохицуулж, аль болох хичээлдээ суухыг хичээж байсан. Гэвч сүүлийн 14 хоног хичээл тэмцээнтэй давхардсан учир  бага зэрэг бэрхшээлтэй туллаа. Гэвч  багш нар маань намайг ойлгож, тэмцээндээ амжилттай оролцох бүх боломжоор хангасан. Сургуулийнхан их сайн дэмжсэн.  Оюутан хүн улирлын туршид сурсан зүйлээ шалгуулж дүнгээ авдаг шүү дээ. Тиймээс  цахимаар  шалгалт, бие даалтаа явуулсан. Мөн хичээлийн  сүүлийн долоо хоногт багш нартайгаа уулзаж аман шалгалт өгч дүнгээ гаргуулсан. Харин зарим хичээлээ намар дахин судлахаар боллоо.

-Загварын ертөнцтэй хэзээнээс холбогдсон бэ. Энэ салбарын юу нь татсан бол?

-Анх 14 наснаасаа эхлэн Залуу хатагтай ноёдын сургуульд сурч загварын анхан шатны мэдлэгтэй болсон. Энэ үеэс л загварын ертөнцөд дурлаж эхэлсэн. Дунд ангид байхаасаа л сургуулийнхаа “Үнсгэлжин” тэмцээнд оролцдог байлаа. Мөн аймгаас зохион байгуулсан загвартай холбоотой бүхий л тэмцээнд оролцоно . Ер нь багаасаа л мисс болох мөрөөдөлтэй охин байсан. Одоогоос гурван жилийн өмнө буюу  2019 онд ахлах ангиа төгсөөд “Андра” академид суралцаж эхэлсэн. Зуны гурван сардаа анхан, гүнзгий  хоёр шатандаа суралцаад арванхоёрдугаар ангиа төгсөөд бэлтгэл модель шатандаа үргэлжлүүлэн суралцсан юм. Өнгөрсөн намраас  академийнхаа гэрээт модель болсон.

Блиц

Овог: Баянмөнх

Нэр: Сувданзаяа

Харьяалал: Өмнөговь

Нас: 20

Өндөр: 174

Жин: 54

Биеийн харьцаа: 84-63-94

-“Miss Mongolia” тэмцээнд “Андра” академийн моделиуд жил бүр амжилттай оролцдог?

-Миний загварын анхны багш бол “Андра” загварын агентлагийн багш М.Халиун юм. Мөн мисс, топ модель Х.Бадамгэрэл, Ч.Энхтуяа гээд багш нараасаа үргэлж үлгэр дууриалал авдаг. Багш нар маань ч тайзан дээр гарах, загварын шоунд оролцох, миссийн тэмцээнд өрсөлдөхөд үргэлж дэмжиж, үнэтэй зөвлөгөө өгдөг.  “Miss Mongolia-22” тэмцээний турш 2019 оны Монголын тэргүүн мисс Б.Мөнхчимэг, 2015 оны тэргүүн мисс Б.Аззаяа багш нар маань бүхий л зүйлд тусалж анхаарал тавьж, дэмжсэн. Энэ завшааныг ашиглаад багш нартаа бүгдэд нь баярласнаа илэрхийлье. 

-Тайзан дээр гарахдаа сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Хамгийн чухал нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Надад тайзан дээр алхахад, өөрийгөө илэрхийлэхэд айдас, сандрал огт төрдөггүй. Учир нь угийн тайван зантай минь холбоотой болов уу.  Харин тайзан дээр гарахын өмнө их догдолдог. Гараад олны өмнө алхах, хувцас амилуулах, үзэгчидийн хүлээж авч байгаа байдал зэргээс гоё мэдрэмж авдаг. Тайзан дээр аль болох өөрийгөө барьж, сэтгэл хөдлөлөө харуулахгүй байхыг хичээдэг.

-Модель гэхээр л хүмүүс гоё хувцастай тайзан дээр алхана гэж ойлгодог. Үүний цаана ямар хэмжээний ур чадвар, хөдөлмөр шаарддаг вэ?

-Миний хувьд өмссөн хувцсандаа тохируулж, онцлог, давуу талыг нь хүмүүст харуулахыг хүсдэг. Үүний тулд мэдрэмж их чухал. Мөн байнга өндөр өсгийт дээр удаан хугацаанд алхдаг учир их тэвчээр шаарддаг.

-Сайн мисс эсвэл фото модель болоход юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Модель, мисс хоёр тусдаа ойлголт.  Сайн модель болохын тулд хувцсаа сайн амилуулж, хувцасныхаа давуу талыг харуулж чаддаг байх хэрэгтэй. Харин сайн мисс болохын тулд дотроосоо гэрэлтдэг, сэтгэл сайтай эерэг байх хэрэгтэй гэж боддог.

- Моделийн хувьд гадаад үзэмж илүү чухал шүү дээ. Тэгвэл сайхан эмэгтэй гэдэг үгийг хэрхэн тодорхойлох вэ?

-Шууд утгаараа биеэ зөв авч явж  байгаа эмэгтэй юм. Эерэг бодолтой, өөрөөсөө гэрэл цацруулж явахад  л хэзээ нэгэн цагт сайхан эмэгтэй гэх тодотголын эзэн болно. Бодлоос үйлдэл  урган гардаг шүү дээ. Гоо сайхныг ч бас орхигдуулж болохгүй. Гадаад үзэмжиндээ анхаардаг эмэгтэй өөрийгөө хүндэлж буйн илэрхийлэл гэж боддог.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Мөрөөдөл бол ирээдүйд хэн болох ёстойг заадаг луужин гэж тодорхойлмоор байна. Зорилго мөрөөдөл нь хүний юу хийх ёстойг  чиглүүлдэг. Том зорилготой байх нь зөв. Өдөр бүр мөрөөдлийнхөө төлөө жижиг зүйлүүд хийх  хэрэгтэй. Учир нь амжилт гэдэг нь уйгагүй хөдөлмөр хичээл зүтгэлээс хамаарна. Дуртай зүйлээ хийж байгаа хүн жаргалтай байдаг.  Миний мөрөөдөл дэлхийн тайзан дээр монгол гэж дуудуулах.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 115 (6847)

 

duk
3R bair
миний дүү мундаг шүү бүхнийг чаднаа дүү минь томоос том амжилт хүсье хайртай шүү
Ded miss bish bizde
Аргагүй сайхан бүсгүй юмаа. Амжилт хүсье, мөрөөдлөө биелүүлэх болтугай
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17