З.Шинэчагтага vs Э.Цэндбаатар

2022-06-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ДАРАМБАЗАР

Холимог тулаанч З.Шинэчагтага, мэргэжлийн боксын тамирчин Э.Цэндбаатар нар өчигдөр 600 саяын бооцоотой халз тулалдах талаараа мэдээлэл хийлээ. Хоёр тамирчны хувьд тус бүр 300 сая төгрөгийн бооцоо тавьж тулалдахаар болсон юм. Тэдний хувьд бие биенийхээ эсрэг хоёр удаа тулалдаж нэг нэг ялсан билээ.

Овог нэр: Золцэцэгийн Шинэчагтага

Төрсөн он: 1996.09.04

Төрсөн газар: Сэлэнгэ аймгийн Мандал сум

Одоогийн жин: 65кг

Өндөр: 172см

Гаргасан амжилт: Холимог тулааны спортод есөн тулаанаас зургаад нь ялсан

Харьяаллагддаг клуб: "Ширэн бээлий" клуб, ZorkysMMA багийн тамирчин

 

Түүний хувьд холимог тулааны спортод өндөр амжилттай яваа тамирчин. Сүүлийн хоёр  тулаандаа тэрбээр эхнийхийг нь хүнд цохилтоор ялсан бол сүүлийн тулаанд торгуулиар ялагдсан юм. З.Шинэчагтага хэвлэлийн хурлын үеэр “Тал талаасаа 300 сая төгрөг гаргаад тоглоё гэж хэлсэн. Хоёр талаасаа 600 саяыг босгож байна. Хожсон нь бүх мөнгийг авна. Гол нь дэвжээнийхээ хажууд мөнгөө тавьж байгаад тулалдая. Ялсан нь аваад гарая. Бид хоёр 70 кг дээр тохирсон. Биеийн зөрүү гарахгүй байх. Тулааныг мэргэжлийн боксын шүүгчид шүүнэ. Шударга болно. Тулаан сонирхогчид ч шүүх байх. Намайг холимог тулаанаар дуудаж чадаагүй нь жаахан харамсалтай. Гэхдээ надад эрсдэл алга. Бид хоёулаа л бокс тоглодог. Харин холимог тулаанаар Э.Цэндбаатар надтай нэг үе ч тэсэхгүй” гэв.

 

Овог нэр: Эрдэнэбатын Цэндбаатар

Төрсөн он: 1996.10.26

Төрсөн газар: Архангай аймгийн Чулуут сум

Одоогийн жин: 67 кг

Өндөр: 163 см

Гаргасан амжилт: Мэргэжлийн бокст дөрвөн удаа ялсан

Харьяаллагддаг клуб: "Сүлд" спорт хороо

 

Мэргэжлийн бокст хүч үзэж буй тэрбээр сүүлийн тулаанаа Азербайджаны тамирчин Рауф Агаевтай хийж, хоёрдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан юм. Э.Цэндбаатарын хувьд  УАШТ-д хоёрдугаар байр эзэлсэн амжилттай тэрбээр хэвлэлийн хурлын үеэр “Холимог тулаанч З.Шинэчагтагатай тулалдая гэдэг саналыг би тавьсан. Тулаанд дуудах болсон шалтгаан нь ах нарынхаа дэргэд намайг цохиж унагасан. Мэргэжлийн боксоос гараагүй байсан бол надаас илүү амжилттай явж байгаа гэж хэлсэн. Үүнийг няцааж би тулаанд дуудсан. Багаасаа хамт мэргэжлийн боксоор хичээллэж байсан учраас түүнийг  би мэднэ. Өмнө нь тулалдаж би ялсан удаатай. Өрсөлдөгч маань дээрэлхүү, их зангаас өөр юу ч байхгүй" гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 114 (6846)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17