МИК-ийн кейс буюу төр онцгой эрх олгосон компаниа “давамгай” эрхтэй гэж тогтоов

2022-06-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

МИК-тай холбоотой олон сонирхолтой кейсүүд шил даран гарч байна. Нэгдүгээрт, үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага буюу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийг татан буулгах санаархал агуулсан Шадар сайдын мэдэгдэл зөв жишиг мөн үү гэдэг нь олон нийтэд ойлгомжгүй асуудал үүсгэсэн. Компани болгон нээлттэй болохын төлөө хичээж, тэр хэрээр хувьцаанд хөрөнгө оруулах иргэдийн ойлголт, итгэл сэргэж байгаа энэ үед төрийн ийм шийдвэр гаргаж байгаа нь бизнес эрхлэгч болоод олон нийтэд “бирж” дээр гарах хэрэг байна уу. Төр дуртай үедээ татан буулгах жишиг тогтоох вий гэх болгоомжлолыг бий болгоод байна.

 Дараагийнх нь төр өөрөө Засгийн газрын хөтөлбөр хэрэгжүүлэхдээ онцгой эрх олгож хамтарч байсан байгууллагаа давамгай эрх эдэлсэн гэж тогтоол гаргуулж байгаа нь сонирхолтой тохиолдол болж байна. Нэг ёсондоо, төр өөрөө өөрийгөө давамгай гэж тодорхойлсныг салбарын экспертүүд тун чиг гайхаж хүлээж авчээ.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан баталгаат үнэт цаасны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа хийсэн. Судалгаагаар "МИК”  давамгай байдалтай аж ахуйн нэгж мөн гэсэн тогтоол гарлаа. Энэ тогтоол гарснаар МИК нь Өрсөлдөөний тухай хуульд заасан хориг хязгаарлалтыг мөрдөж ажиллах юм. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөнийг хязгаарлаж, бусад аж ахуйн нэгжийг зах зээлд гарч ирэхийг хориглох, тухайн аж ахуйн нэгж зохиомлоор хомстол үүсгэх, нэгдэн нийлэхтэй холбоотой зохицуулалтыг дагана гэсэн үг. Ноёлох үйл ажиллагааг хоёроос дээш удаа давамгай байдалтай явуулсан тохиолдолд тухайн ААН-ийг татан буулгах, хуваах арга хэмжээг шүүхээр дамжуулан ШӨХТГ хэрэгжүүлдэг. Хэдийгээр давамгай байдалтай ААН мөн гэж тодорхойлсон ч МИК-ийн үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан журамд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, банкууд нь МИК-ийн хооронд байгуулах ерөнхий гэрээнд талуудын эрх үүргийг тусгана гэж заасан энэхүү журам нь Өрсөлдөөний тухай хуульд заасан аль нэг компанид давуу байдал олгох зүйл заалтыг зөрчсөн байна. Монголбанк, СЗХ, Засгийн газар болон бусад холбогдох газруудад ипотекийн зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хэрхэн зорилтот бүлэгт хүргэх талаар бодлогын зөвлөмж хүргүүлнэ" гэж мэдэгдэв.

Угтаа давамгай байдалтай гэдэг тогтоол нь агуулга муутай, ойлгомжгүй байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Учир нь МИК- ийн үйл ажиллагаа нь зах зээлийн нээлттэй үйл ажиллагаа биш Засгийн газрын иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийн оролцогч бөгөөд 2012-2016 онуудад баталгаат бонд гаргах зөвшөөрөлтэй ганц аж ахуйн нэгж байсан юм. Үүний дараа хэд хэдэн компанид Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл олгосон байдаг. Тэгэхээр дээр дурдсанчлан төр өөрөө Засгийн газрын хөтөлбөр хэрэгжүүлэхдээ онцгой эрх олгож хамтарч байсан байгууллагаа давамгай эрх эдэлсэн гэж тогтоол гаргуулж байгаа нь энэ салбарт сонин кейс болж үлдэх нь. Магадгүй тун жигтэй ховор тохиолдол биз. Шадар сайд болон ШӨХТГ-ын даргын яриа, өрсөлдөөний хуультай холбоотой тогтоолыг харвал ер нь МИК- ийн асуудлын цаана улс төрийн ашиг хонжоо байна уу, бизнесийн өрсөлдөөн байна уу гэдэг л асуудал болохоос ипотекийн зээлтэй иргэдийн эрх ашиг байгаа гэж итгэхэд хэцүү боллоо. Үүнийг ШӨХТГ-ын давамгай гэх тогтоол дахин нотолж байна.

Хамгийн энгийнээр бол МИК-ийн хувьд Засгийн газар өөрөө эрх олгочихоод тогтоол гаргах нь утгагүй л асуудал баймаар. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 111 (6843)

 

Хамгийн энгийнээр бол МИК-ийн хувьд Засгийн газар өөрөө эрх олгочихоод тогтоол гаргах нь утгагүй л асуудал баймаар.
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

9 цаг 30 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

9 цаг 30 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

9 цаг 30 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

9 цаг 30 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

9 цаг 30 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

9 цаг 30 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

9 цаг 30 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

9 цаг 30 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

9 цаг 30 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

9 цаг 30 мин